АНУ ТАЛИБУУДТАЙ ТОХИРОЛЦООНД ХҮРЭЭГҮЙ Ч АФГАНИСТАНААС ЦЭРГЭЭ ГАРГАСААР БАЙНА

8 цагийн өмнө

АНУ нь Афганистан дахь цэргийн хүчээ багасгаж эхлээд одоогийн 2000 цэргийн албан хаагчаа гаргаад байгаа тухай "The New York Times" сонин мэдээлж байна. Афганистан дахь АНУ ба НАТО-ийн цэргийн командлагч дэслэгч генерал ОстинСкоттМиллер нь тус улс дахь Америкийн цэргийн албан хаагчдын тоо 12 мянга болж цөөрсөн гэдгийг бататгасан аж. АНУ-ын удирдлага ийнхүү цэргийнхээ тоог цөөлж байгаа ч "Талибан" хөдөлгөөнтэй зарчмын тохиролцоонд хүрч чадаагүй гэдгийг "The New York Times" сонин онцолсон байна.

"Талибан" хөдөлгөөн нь Афганистанаас Америкийн цэргийг бүгдийг гаргахыг шаардаж байгаа юм. Ингэхдээ талибууд нь Америк, НАТО-ийн зэвсэг, санхүүгийн дэмжлэгээр оршин тогтнож байгаа Афганистаны одоогийн Засгийн газрыг бодит эрх мэдэлгүй, тоглоомынх гэж мэдэгдээд ямар нэг хэлэлцээ хийхээс эрс татгалзаж байгаа юм. Энэ бол Афганистанаас АНУ ба НАТО-ийн цэрэг гарч дуусмагц ээлжит иргэний дайн эхэлнэ гэсэн үг болохыг зарим шинжээчид анхааруулж байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18