ТАНКЧИН ЗАЛУУ ХӨЛӨӨ ТАСЛУУЛСАН Ч БАГИЙН ГИШҮҮДЭЭ АВАРЧЭЭ

8 цагийн өмнө

Америкийн цэргийн албан хаагч гэнэтийн ослын улмаас хөлөө таслуулсан ч экипажынхаа гишүүдийг аварсан тухай "New York Post" сонин бичсэн байна. Зүүн Европын нэгэн оронд болсон хээрийн сургуулийн үеэр 21 настай ЭзраМаесэкипажийн хамт танкандаа унтах болсон байна. Гэтэл унтаж байх зуур нь тормозны системдээ эвдрэлтэй байсан танк уруу газар өнхөрч 145 км/ц хүртэл хурдлаад овоолсон шороо мөргөж зогссон байна. Танкийг шороо мөргөн үед Маесын хөл танкны цамхгийг эргүүлэх механизмд хавчуулагдсан байж. Тэрээр анхандаа хөлөө хугарсан гэж бодоод хүчтэй таттал нэг юм тасрах мэдрэмж төрсөн гэнэ. Тэрээр энэ тухай "Тэгээд би хөлөө сугалаад гаргаад ирлээ гэж бодоод холдтол хөл байхгүй байсан" гэжээ.

Маес хүчтэй цус алдаж байсан хэдий ч танкны эмийн санд хүрч хөлдөө эрчлүүр тавин цус алдалтаа зогсоож чаджээ. Хүчтэй мөргөлтийн улмаас багийн бусад гишүүд ч хүнд бэртсэн байж. Нэгнийх нь нуруу нь хугарч, нөгөөх нь хөлдөө хүнд гэмтэл аван цус ихээр алдсан байж. Үүний дээр танкны радио станц болон холбооны бусад хэрэгсэл бүгд ажилгүй болоод Маесийн гар утас л ажилтай үлдсэн байжээ. Иймд Маес нь найз руугаа тусламж хүссэн зурвас илгээснээр яаралтай тусламж авч бүгд амьд гарсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18