ГЕРМАНЫ ЛАЛЫН СҮМИЙГ ШАТААХААР ОРОЛДЖЭЭ

8 цагийн өмнө

Германы Дортмунд хот дахь лалын сүм рүү үл мэдэгдэх хоёр этгээд шатаагч шингэнтэй лонх шидсэн хэрэг гарсан тухай хотын цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Аравдугаар сарын 21-ний үүрээр хоёр этгээд лалын сүм рүү шатах шингэнтэй лонх шидэхэд нэг нь сүмийн нүүрэн хэсгийн хананд тусан хагарч шатсан бол нөгөөх нь сүм хүрэлгүй өмнөх зам дээр унаж шатсан байна. Дуудлагаар цагдаа нар ирэх үед сүмийнхэн түймрийг унтраасан байжээ. Сүмийн нүүрэн хэсэг ялихгүй шатсанаас өөр ямар нэг хохирол учраагүй, хүн гэмтэж бэртээгүй байна.

Хотын цагдаагийн газрын дарга энэ хэргийг онцгой хяналтад авсан, мөрдөн байцаахаар тусгай баг бүрдүүлсэн тухайгаа мэдэгдсэн байна. Цаашил лалын сүмүүдийн аюулгүй байдлын системд илүү өндөр шаардлага тавигдаж магадгүй. Үүнээс өмнө Германы Галле хотын еврей сүм рүү хэт даврагч үзэлтэн дайрч буудсаны улмаас хоёр хүн амиа алдаж, есөн хүн шархадсан хэрэг гарч байсан юм.

Хойд Африк, Ойрх Дорнодыг хамарсан олон дайны тулааны улмаас сая гаруй цагаачид, дүрвэгчид Германд орж ирсэн гэсэн мэдээ байдаг. Тэдний дунд Германы хэл, соёлыг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй цөөнгүй хүн янз бүрийн гэмт хэрэгт холбогдох нь эрс нэмэгдсэн нь нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэж, улмаар неонацист, хэт үндсэрхэг үзэл газар авах болсны илрэл нь энэ мэт гэмт хэрэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18