​ХОНКОНГ ДАХЬ ҮЙМЭЭН САМУУН АНУ-Д Ч СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХИЙГ САНУУЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Америкийн Конгресс Хонконг дахь хүний эрх ба ардчиллын тухай хууль баталсныг БНХАУ эрс эсэргүүцсэн. АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимаас Хонконг дахь хүний эрх ба ардчиллын тухай хуулийг баталсны дараа БНХАУ-ын олон яамд, албадаас эсэргүүцсэн, анхааруулсан мэдэгдэл хийж байна. Тухайлбал, Хятадын олон улсын радио нь АНУ нь ийм хууль батлан Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон үймээн, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчдыг дэмжсэнээр өөрсдөө хамгийн ихээр хохирно гэдгийг сануулсан мэдэгдэлд гаргажээ. Тус мэдэгдэлд Хонконгийг Ази тив дэх АНУ-ын худалдаа арилжаа, эдийн засгийн гол түншүүдийн нэг гэдгийг сануулж. Цаашлаад, Хонконгтой хийж айгаа худалдааны тэнцэл олон жилийн турш АНУ-ын тулд ашигтай гарч байгаа гэсэн байна. Тухайлбал, 2018 онд АНУ-Хонконгийн худалдааны тэнцэл Америкийн талд 33,8 тэрбум долларын ашигтай байсан аж. Харин шинэ хуулиар Хонконгийг зарим хөнгөлөлтөөс хасах нь АНУ-д сайнаар нөлөөлөхгүй гэжээ. Ингээд зогсохгүй Хонконгийг Америкийн шууд хөрөнгө оруулалтын чухал чиглэл гэдгийг сануулсан байна. Жишээлэхэд, зөвхөн 2017 онд гэхэд д Америкийн зүгээс Хонконгт 81 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн. Цаашид, Америкийн эрх баригчид бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулсан хууль баталсаар байвал Хонконгт ажиллаж байгаа Америкийн 1300 компани гарцаагүй алдагдал хүлээж, тэнд ажиллаж амьдарч байгаа Америкийн 85 мянган иргэн хохирол амсана гэдгийг сануулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18