​ТУРКМЕНИСТАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨВӨНГИЙН ТАРИАЛАН РУУ АЛБАДАН ЯВУУЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Социализмын үед газар авч байгаад мартагдсан нэгэн зүйл Туркменистан улсад одоо хүртэл амь бөхтэй оршсоор байгаа бололтой. Туркмений сөрөг хүчний "Turkmen.news" радио мэдээлж байгаагаар Туркменбашигийн олон улсын тэнгисийн боомтын ажилтнуудыг Балкаан муж дахь хөвөнгийн ургац хураалт руу 10 хоног албадан явуулж эхэлжээ.

Хамгийн таагүй нь ингэж албадан явуулахдаа замын зардал, очоод түр суух орон сууц, идэх хоол хүнс гээд бүгдийг ажилтан өөрийн халааснаас гаргах тул хөрөнгө чинээтэй нэгэн нь үлдэхийн тулд боомтын хүний нөөцийн албанд 300 манат шууд төлөөд чөлөөлөгдөх болсон гэнэ. 300 манат гэдэг нь боомтын ажилчин, ажилтнуудын сарын дундаж цалингийн талаас илүү гарсан мөнгө юм аж.

Ургац хураахаар албадан явуулж байгаа Балкаан мужийн цаг агаар ба хөрсний нөхцөл хөвөнгийн тариалалтад тохиромжгүй, арвин ургац авах боломжгүй гэж үзээд бүр 2014 онд хөвөн тариалахгүй байхыг шийдвэрийг Засгийн газраасаа гаргаж байж. Гэвч бодит байдал дээр хөвөн тариалахаа зогсоогоогүй бөгөөд Балкаан мужаас хураасан хөвөнгийн ургацын хэмжээг Туркмений Ерөнхийлөгчийн хүү эзэн суудаг Ахаал мужийн ургацын мэдээнд оруулан дээш тайлагнасаар өдий хүрсэн юм байна.

Гурбангулы Бердымухамедовын хүү Сердар Бердымухамедов 37 настай, 2001 онд Туркмений Хөдөө аж ахуйн их сургуулийг технолгич инженер мэргэжлээр дүүргэсэн. 2011 онд ОХУ-ын ГХЯ-ын Дипломат академийг, 2013 онд Женевийн аюулгүй байдлын бодлогын төвийг дүүргэсэн. 2014 онд дэд эрдэмтэн, 2015 онд техникийн ухааны докторын цол хамгаалсан аж. Ахаал мужийн даргаар томилогдохоос өмнө Туркмений ГХЯ-ны орлогч сайд байсан. Түүний удирдаж байгаа аймаг нь Туркмений хүн амын 14 хувь буюу 900 мянган хүн амьдардаг, улсынхаа хөдөө аж ахуйн 23 хувь, аж үйлдвэрлэлийн 31 хувь, шатдаг хийн 43,8 хувийг олборлодог аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18