​ЭКВАДОР 11 ӨДӨР ҮРГЭЛЖИЛСЭН ҮЙМЭЭНИЙ ДАРАА СЭРГЭЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Эквадор нь 11 хоног үргэлжилсэн олныг хамарсан жагсаал, түүнийг дагалдсан эмх замбараагүй байдал, үймээний дараа эргэн хэвийн амьдралдаа орж байна. Эквадорын Засгийн газар дизель түлшний үнийг чөлөөлж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөрийг нэмсний дараа улс даяар эсэргүүцлийн жагсаал, үймээн дэгдсэн. Энэхүү үймээний явцад 8 хүн амиа алдаж, 1500 гаруй хүн шархадсан байна. Эвдрэл сүйтгэлийн улмаас учирсан хохирлын хэмжээг 1,6 сая доллар гэж тогтоогоод байгаа. Үймээний улмаар гудамж талбайн дагуу байрласан жижиг дэлгүүр, цайны газрууд хамгийн ихээр хохирчээ. Мөн эсэргүүцлийн үеэр тус улсын газрын тос олборлох үйлдвэрүүд зогссон нь багагүй хохирол дагуулж. Байдал хяналтаас гарч магадгүй болсонд эрх баригчид өмнөх шийдвэрээ цуцалснаар эсэргүүцлийн жагсаал намжсан байна. Шатахууны үнэ буцаад эсэргүүцлийн жагсаалын өмнөх хэмжээнд очсон тул иргэд машиныхаа шатахууны савыг дүүргэх гэж яарч байгаа тухай мэдээ ирж байна. Эквадорын хүн амын 60 хувь нь ядуу амьдралтай тул шатахууны үнийг чөлөөлөх нь хамгийн түрүүнд тэдэнд хүнд тусна гэж үзсэн тул ийнхүү олныг хамарсан үймээн дэгдсэн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18