О.БААСАНХҮҮ: СААЛЬ ЧИНЬ ХААНА БАЙНА

Н.Мижидмаа
2019/10/18

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Олон Засгийн газар дамжиж байгаа Газрын тосны үйлдвэрийг барих ажил явагдаасай би боддог. Сүүлийн үед хараад байхад явагдаж байгаа ажил нь ойлгомжгүй болоод байгаа юм. Төмөр зам, автозам зэргийг Хөгжлийн банкны зээлээр барьж байгаа гэх юм. Энэтхэгийн зээл нэмэгдсэн. Гаднын хөрөнгөөр хийгдэж байгаа мөнгө нь орж ирээгүй юм уу? Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бүрэн гарч батлагдсан уу? Зээлийн хөрөнгөөс ширхэг цент гарахгүй өөрсдөө хийгээд байх шиг. Үйлдвэрийн шав нь хэзээ баригдах вэ? Дорноговь аймгийн Алтанширээ суманд энэ үйлдвэр байгуулагдаж байгаа. Гэтэл Сайншандад ажилчдын хотхон байгуулах гээд гааль, татварын хөнгөлөлт авах шаардлагатай юу? Зайлшгүй үндэслэл юу байна вэ?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Саваа бэлдэх гэж байгааг чинь ойлгож байна. Сааль чинь хаана байна. 1991 онд П.Очирбат гуай дээлээ гоёо болгоод бэлгэдсэн. Гэтэл 2007 онд Л.Болд гэдэг нөхөр Хятадуудад шилжүүлсэн. Гэтэл шударга сайд Ц.Нямдорж гэдэг нөхөр 1991 оны хууль үүнд хамаарахгүй гэж заасан. Дотоодын нөөц хаанаас авах гээд байгаад ойлгохгүй байна. Ц.Нямдорж хууль мэдэхээс газрын тос мэдэхгүй. Бид дотоодын нөөцөн дээр суурилж газрын тосны үйлдвэр барих хэрэгтэй. Газрын тосны үйлдвэрийг нэг тэрбумаар бариад ямар ашигтай вэ? Саальгүйгээр сав бэлдэж яах гээд байна вэ?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18