ТУРКМЕНИСТАНД ТАМХИНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ

Н.Мижидмаа
2019/10/18

Туркменистанд тамхины хомсдол үүсэж, үнэ нь огцом өсөөд байгаа тухай "Радио Азатлык" мэдээлсэн байна. Тус радиогийн өмнөөс Туркменистанд нэрээ нууцлан ажилладаг сурвалжлагч нарын мэдээлж байгаагаар сүүлийн хэдэн өдрөөс улсын дэлгүүрүүдээр тамхи зарагдахаа байж, хувийн дэлгүүрүүдийн тамхины үнэ огцом өсжээ. Өмнө нь 40 манатаар зарагддаг байсан тамхины үнэ зарим газар 200 манат хүрч өссөн байна. Гэтэл энэ улсын цалингийн дундаж хэмжээ нь 790 манат. Иймд нутгийн иргэд аргагүйн эрхэнд тамхийг ширхгээр худалдан авдаг болжээ.

Туркменистаны Засгийн газар 2016 онд хайрт удирдагчийнхаа заавраар "Туркменистаны нутагт тамхи оруулж ирэх ба борлуулахыг цэгцлэх тухай" тогтоол баталж, тамхийг зөвхөн улсын дэлгүүрээр зардаг болгож байсан. Удалгүй буюу 2017 оны гуравдугаар сард хортой зуршлыг арилгах 2017-2025 оны үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр ёсоор 2025 он гэхэд Туркменистан нь тамхигүй орон болох ёстой. Иймд тамхи ингэж огцом ховордож эхэлсэн нь эрх баригчид хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй юм байна.

Гэвч "Радио Азатлык"-ийн нууц сэтгүүлчдийн ярьж байгаагаар хөтөлбөр хэрэгжүүллээ гээд Туркменистан дахь тамхичдын тоо буураагүй. Хамгийн гол нь эрх баригчид хортой иргэдийг хортой зуршлаас салахад нь туслах ямар ч арга хэмжээ аваагүй аж.

Энэ зуур Туркменистаны Ерөнхийлөгч ГурбангулыБердымухамедов нь тус улсын төрийн мэдлийн долоон банкийг алабай үүлдрийн нохойг тусгайлан үржүүлж, сайжруулах ёстой "Туркмен алабай" аж ахуйн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч болохыг зөвшөөрсөн байна. Бердымухамедов нь алабай үүлдрийн тухай ном бичиж, алабайг Туркменистаны үндэсний баялаг гэж тунхаглан, энэ үүлдрийг төрийн хэмжээнд хамгаалалтад авч, үржүүлэхээр болж байсан нь ийнхүү хэрэгжиж эхэлж байгаа бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18