ТРАМПААС ЭРДОГАНД БИЧСЭН ЗАХИДАЛ ДУУЛИАН ТАРЬЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/10/18

Туркийн армийнхан Сирийн хойд нутагт тусгай ажиллагаа явуулж эхлэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрампаас Туркийн Ерөнхийлөгч Эрдоганд бичсэн захидлыг NBC суваг нийтэлсэн явдал жинхэнэ дуулиан тарьж байна. ДональдТрамп"цэвэр ковбой, гүндүүгүй америкийн эр"-ийн зан гаргаж олон улсын харилцаанд, тэр тусам төрийн тэргүүнүүдийн захидал солилцоонд байж боломгүй үг хэллэг ашигласан бол хүлээн авсан Эрдоган захидлыг уншсаны дараа хогийн саванд хийсэн явдал дуулиан тарихаас ч өөр аргагүй. "BBC" агентлагийн Турк дэх салбарт тус захидлыг жинхэнэ болохыг, мөн Эрдоган хогийн саванд хийсэн гэдгийг эх сурвалжууд баталсан.

Захидал:

"Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө

Хоёул сайн тохиролцоог хэлэлцье ээ! Өөрийг тань олон мянган хүнийг хүйс тэмтэрсэн, алсан хэрэгт буруутгахгүй байхыг Та хүсэж байгаа байх харин би Туркийн эдийн засгийг сүйрүүлсэн хариуцлагыг үүрэхийг хүсэхгүй байгаа ч чадна. Брансон пасторын жишээн дээр үүнийг Танд бага зэрэг харуулсан.

Танай асуудлыг шийдэх дээр би их ажилласан. Хоёул дэлхий дахины итгэлийг хөсөрдүүлэхгүй байя л даа. Та гайхалтай сайн тохиролцоонд хүрч чадна. Мазлум генерал Тантай хэлэлцээ хийхийг хүсэж байгаа, өнгөрсөнд Таны хүрэх гээд чадаагүй харилцан ойлголцолд хүрэхэд тэр бэлэн байна. Дөнгөж сая түүнээс надад ирүүлсэн захидлын хуулбарыг танд итгэн хавсаргалаа.

Та зөв бөгөөд хүнлэг үйлдэл хийвэл түүхэнд эергээр үлдэнэ. Харин хэрэг явдал буруу байдлаар яваад эхэлбэл түүх таныг чөтгөр гэж үүрд дурсах болно. Мундаг хүн болох гэсний хэрэггүй шүү. Тэнэг зан бүү гаргаарай! Тань руу дараа залгая".

Ийм захиаг Туркийн удирдлага дипломат ёсонд үл нийцнэ гэж хүлээн авч хогийн саванд хийсэнд гайхах зүйлгүй. Ингээд энэ захидлын хариуд Эрдоган "Энхийн булаг" нэртэй ажиллагааг Сирид явуулах тушаал өгсөн юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18