БОРИС ЖОНСОН BREXIT-ИЙН АЧ ТУСЫГ ТАЙЛБАРЛАВ

Н.Мижидмаа
2019/10/18

Их Британи нь Европын холбоотой Brexit-ийн талаарх шинэ тохиролцоонд хүрч чадсан байна. Улмаар Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Twitter хуудсаараа Brexit-ийн талаар Европын холбоотой байгуулсан шинэ тохиролцооны давуу талыг тайлбарлажээ. Тэрээр "Европын холбоотой чөлөөт худалдаа ба найрсан хамтын ажиллагааны үндсэн дээр тулгуурласан шинэ харилцааг тогтооно гэсэн баталгааг шинэ тохиролцоо нь өгч байгаа бөгөөд бид өөрсдийн хууль, хил, санхүү, худалдааны харилцаагаа өөрсдөө мэдэн хянадаг, хэн ч бидэнд саад болохгүй байхаар боллоо" гэсэн байна.

Brexit-ийг тохиролцоонд хүрэхэд хамгийн их саад болж байсан Умард Ирландын асуудал буюу "бэкстоп" -ын асуудлыг шинэ тохиролцоогоор шийдэж чадсан байна. ТерезаМэй нь энэхүү "бэкстоп"-ын асуудлыг шийдэж чадаагүйн улмаас Ерөнхий сайдын судлаасаа огцорч байсан юм. "Бэкстоп" нь Ирландын бүгд найрамдах улс гэдэг Европын холбооны гишүүн улс ба Их Британийн бүрэлдэхүүнд багтдаг Умард Ирланд гэсэн хэсэг хоорондын хилийн асуудал юм. Өмнөх нөхцөл ёсоор Их Британи нь Умард Ирландын эдийн засгийн удирдлага, хяналтыг Европын холбоонд үлдээхээр байсан юм. Борис Жонсон энэ талаар "Түүнчлэн шинэ тохиролцоо нь хэрэв ард түмэн хүсвэл Умард Ирландад зориулан гаргасан онцгой журмыг халах боломжийг ард түмэнд олгож байгаа юм" гэжээ.

Гэхдээ Борис Жонсоны Засгийн газар Европын холбоотой удирдлагатай тохиролцсон нь зөвхөн эхний алхам. Одоо энэ тохиролцоог нь Их Британийн парламент баталгаажуулах ёстой. Парламент баталгаажуулаагүй тохиолдолд Борис Жонсон нь Brexit-ийг ахин гурван сар ухраах хүсэлтийг Европын холбоонд гаргахаас өөр аргагүй болох юм. Гэтэл парламент дахь Борис Жонсоныг дэмжигчдийн тоо нь ТерезаМэйг дэмжигчдээс ч цөөн тул байдал ээдрээтэй хэвээр байгааг шинжээчид онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18