ЯПОНЫГ ЗОРИХ СОЛОНГОС ЖУУЛЧДЫН ТОО 58 ХУВИАР УНААД БАЙНА

Н.Мижидмаа
2019/10/18

Өнгөрсөн есдүгээр сард Японыг зорьсон солонгос жуулчдын тоо 58 хувиар унасан тухай Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллага (JNTO) мэдээлснийг "KBS" уламжилжээ. "JNTO"-ийн мэдээлж байгаагаар өнгөрсөн есдүгээр сард Өмнөд Солонгосын 201 мянга 200 иргэн Японд айлчилсан нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 58,1 хувиар буурсан үзүүлэлт. Харьцуулахад, долоодугаар сард Японд очсон өмнөд солонгос жуулчдын тоо 7,6 хувиар буураад байсан бол наймдугаар сар гэхэд шууд 48 хувиар буурч байсан байна. Өмнөд Солонгос руу хийх экспортод хийсэн хориг нь жуулчдын тоог эрс бууруулаад зогсохгүй Японы компаниудад сөргөөр нөлөөлж эхэлсэн тухай Японы төв банкны төлөөлөгчид мэдээлсэн байна. Тухайлбал, өндөр технологийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эдийг нийлүүлэхийг хориглосны дараагаар Өмнөд Солонгосын компаниуд ийм түүхий эдийг нийлүүлэх найдвартай өөр эх сурвалжууд олсон тухай Японы Төв банкны тайланд дурджээ. Үүнээс болж Япон нь Өмнөд Солонгосын зах зээлд эзэлдэг хувиа ихээхэн алдаж магадгүй гэж сэрэмжлүүлжээ.

Өмнөд Солонгосын шүүхээс Японы төмөрлөгийн үйлдвэрүүдийг Дэлхийн хоёрдугаар дайны үед албадан ажиллуулж байсан солонгос хүмүүсийн ар гэрт ихээхэн хэмжээний нөхөн төлбөр өгүүлэх тухай шийдвэр гаргасны дараа хоёр улсын харилцаа эрс муудсан юм. Өмнөд Солонгосын удирдлагууд шүүхийн шийдвэрийг цуцлаагүй төдийгүй нөхөн төлбөр гаргуулахын тулд Өмнөд Солонгос дахь Японы компаниудын хувьцааг хурааж эхлэхэд Японы эрх баригчид өндөр технолгийнүйдвэрт зайлшгүй шаардлагатай чухал түүхийг эдийг Өмнөд Солонгос руу гаргахад хязгаарлалт хийснээр энэ хоёр улсын дунд худалдааны чимээгүй дайн дэгдээд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18