ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ, ДУГУЙН УРАЛДААН БОЛОН ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛНО

О.Шүрэнцэцэг
2019/10/17

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн болон шатрын тэмцээнийг зохион байгуулна.

Бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн

Иргэдийн дунд бүх нийтийн гүйлт, дугуйн парад болон дугуйн тэмцээнийг аравдугаар сарын 19-ны өдрийн 09:00-15:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн "Дүнжингарав" худалдааны төвийн урд талын авто зам дээр зохион байгуулна. Гүйлтийн болон дугуйн спорт сонирхогч иргэд та бүхэн өргөнөөр оролцох боломжтой. Бүртгэлийг Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод бүртгэнэ.

Утас: 96635753, 90098082, 312785

Шатрын тэмцээн

Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд шатрын спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, оюутан залуус, иргэдийн чөлөөт цагийг оюунлаг орчинд өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулах, шатарчдын ур чадвар туршлагыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор нас насны ангиллаар шатрын тэмцээнийг аравдугаар сарын 20-21-ний өдрийн 09:00 цагт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд зохион байгуулна. Тэмцээнд оролцогчдыг "Зууны шатар" шатрын клубын байранд бүртгэнэ.

Утас: 91187949

Иргэдийн спортын VIII их наадам

Нийслэлийн Иргэдийн спортын VIII их наадмын нийслэлийн шигшээ тэмцээн спортын найман төрлөөр аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Буянт –Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана.

Нийслэлийн иргэд та бүхнийг энэхүү тэмцээний үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Утас: 96635753, 90098082, 312785


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзүүртэй төмөр хашаанд буга гэмтжээ 10 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 11 цагийн өмнө
УДЭТ Хоц намсраевын нэрэмжит театртай хамтарна 11 цагийн өмнө
"Улаанбаатар өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулж байна 11 цагийн өмнө
Babybio optima нялхсын сүүн тэжээлийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 17 цагийн өмнө
Г.Содмаа: Амьдралын шаардлагаар хоёр настай байхдаа дохионы хэл сурсан 17 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун 18 цагийн өмнө
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана Өчигдөр
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ Өчигдөр
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна Өчигдөр
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Өчигдөр
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ Өчигдөр
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна Өчигдөр
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ Өчигдөр
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан Өчигдөр
10.558 литр архи устгалд оруулжээ Өчигдөр
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана Өчигдөр
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна Өчигдөр
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ Өчигдөр