Д.ГАНБОЛД: ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛД АХИЦ ГАРЧ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/10/17

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Сэлэнгэ мөрний ус хураах талбайд Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжтай холбоотой асуудлыг цогцоор нь авч үзэх Монгол-Оросын хамтарсан ажлын хэсгийн 2 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Хуралдаанд Монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сэлэнгэ мөрний ус хураах талбайд Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжтай холбоотой асуудлуудыг цогцоор нь авч үзэх хамтарсан ажлын хэсгийн Монголын талын дарга Ц.Цэнгэлээр ахлуулсан төлөөлөгчид, Оросын талаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын захирал, Сэлэнгэ мөрний ус хураах талбайд Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжтай холбоотой асуудлуудыг цогцоор нь авч үзэх хамтарсан ажлын хэсгийн Оросын талын дарга Н.Р.Инамовоор ахлуулсан төлөөлөгчид оролцов. Монголын талаас ЭГУЦС төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийн нэмэлт судалгааны ажлын явц, Шүрэнгийн УЦС болон Орхон гол дээр урсцын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслүүдийн Сэлэнгэ мөрний сав газар, Байгал нуур орчмын Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний батлагдсан ажлын даалгаврын талаар танилцуулга хийсэн бол Оросын талаас эдгээр төслүүдийн ажлын даалгаварт санал шүүмж болоод "Эрдэнэт үйлдвэр, боловсруулах үйлдвэрийн "хүчиллэг" карьерын усыг цэвэршүүлэх төсөл"-ийн саналыг танилцууллаа.



Тус ажлын хэсгийн монголын хэсгийн дарга Ц.Цэнгэл хэлсэн үгэндээ Монголын талаас мэдээллийг ил тод байлгахад анхаарч Сэлэнгэ мөрний ус хураах талбайд Монгол Улсын барихаар төлөвлөж буй усны барилга байгууламжийн төслүүдийн талаарх явцын мэдээллийг Оросын талд тухай бүрд өгч ирснийг тэмдэглээд идэвхтэй уулзалт, харилцааны үрээр талууд харилцан ойлголцол, шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм.Хуралдаанаар 2017 онд Улаанбаатар хотноо болсон хамтарсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэж, цаашид хүлээгдэж буй ажлыг эрчимжүүлэх чиглэлээр талууд хэлэлцэн тохиролцов. Хуралдааныг Монголын эрчим хүчний нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Ганболд удирдан явуулав.


Тэрбээр "ЭГУЦС-ын усан хангамж сайжруулах төсөл хоёр улсын хэмжээнд яригдаж эхлээд цаг хугацааны хувьд алдаж байгаа ч хил дамнасан усны асуудал яригдаж буй учир олон талын хууль эрхзүйн талаас маргаангүй байх нь зүй ёсны асуудал. Зарим асуудал дээр байр суурь болон ойлголцлын хэмжээний зөрүүтэй асуудал байсан ч өнөөдрийн хурлаас гарч буй протоколд гарын үсэг зурснаар ажлын явц тодорхой хэмжээнд ахиц гарч байна. Гарч байгаа асуудал дунд эдийн засаг, экологийн асуудал голлож буй ч зарим тохиолдолд улс төрийн нөхцөл байдал улс хоорондын стратеги түншлэлийн асуудал нөлөөлж байгаа юм шиг санагддаг. Тогтсон ажил тэдэн онд бодит ажил хэрэг болж бүх асуудал шийдэгдэнэ гэж хэлэхэд хэцүү. Анх ажил эхэлсэн 1995-1996 онд бид асуудлаа дотроо шийдээд явах боломж байсан ч чадаагүйн улмаас олон улсын анхаарлын төвд орж цаг хугацаа алдаж байгаа асуудал гарч байна. Гэхдээ цаг хугацаа алдлаа гээд зүгээр суусангүй. Энэ ажил хоёр улсын хамтарсан ажлын хэсэг, эрдэмтэн судлаачид хэлэлцээд нэгдсэн байр сууринд хүрч байгаа нь өөрөө одоогийн цаг хугацаанд чухал болоод байгаа" хэмээн хэлж байсан юм. ОХУ талаас Монгол Улсын төлөвлөж буй усны эрчим хүч болон усны аж ахуйн төслүүдийн Байгал нуурт нөлөөлж болзошгүй нөлөөллийн экологи, нийгэм-эдийн засгийн үнэлгээг цогцоор нь хийх хэрэгтэй гэдгийг хуралдааны үеэр тэмдэглэв.

Эх сурвалж: БОАЖЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзүүртэй төмөр хашаанд буга гэмтжээ 10 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 11 цагийн өмнө
УДЭТ Хоц намсраевын нэрэмжит театртай хамтарна 11 цагийн өмнө
"Улаанбаатар өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулж байна 11 цагийн өмнө
Babybio optima нялхсын сүүн тэжээлийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 17 цагийн өмнө
Г.Содмаа: Амьдралын шаардлагаар хоёр настай байхдаа дохионы хэл сурсан 17 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун 18 цагийн өмнө
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана Өчигдөр
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ Өчигдөр
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна Өчигдөр
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Өчигдөр
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ Өчигдөр
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна Өчигдөр
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ Өчигдөр
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан Өчигдөр
10.558 литр архи устгалд оруулжээ Өчигдөр
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана Өчигдөр
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна Өчигдөр
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ Өчигдөр