​АМЕРИКИЙН КОМПАНИУД АШИГ ХӨӨЦӨЛДӨН ХЯТАДЫН ЭРХ БАРИГЧДАД ЗУСАРДАЖ БАЙГАА ЮУ

О.Шүрэнцэцэг
2019/10/17

Филиппиний Гадаад хэргийн сайд Теодоро Локсин нь Америкийн "Dreamworks" студийн бүтээсэн "Эверест" анимац кинонд "бойкот" зарлахыг эх орон нэгтнүүддээ уриалсан тухай "Reuters" агентлаг мэдээлж байна. Гэр бүлээр үзэхэд зориулагдсан тус анимац кинон дээр Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппин өөрийн гэж үздэг маргаантай арлуудыг БНХАУ-ын газар нутгийн хэсэг харуулсан тул ийм уриалга гаргасан аж.

Теодоро Локсин нь "Twitter" дээрээ "Энэ мөчөөс эхлэн би Dreamworks-ын бүх бүтээгдэхүүнд "бойкот" зарлаж байна. Зурмал анимац киног шууд хориглох нь Филиппиний Үндсэн хуульд харш тул иргэд өөрсдөө очиж үзэхээс татгалзах ёстой. Кино бүтээлд хяналт тавьдаг алба нь бүс нутгийн газрын зургийг харуулсан хэсгийг хайчилж авбал сайн байна" гэжээ.

Вьетнамд яг адил шалтгааны улмаас "Эверест" анимац киног хориглоод байгаа гэдгийг "Reuters" агентлаг онцолсон байна. Учир нь, Филиппин өөрийн гэдэг арлуудыг Вьетнам ч мөн адил өөрийн газар нутаг гэж үздэг аж.

Эверест анимац киног Америкийн "Dreamworks" компани нь Хятадын "Pearl Studio" компанитай хамтран бүтээсэн юм.

Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли олтриг, хажууд нь байрлах Параселийн арлууд ба тэдгээрийг тойрсон тэнгисийн ус нь олон жилийн турш Азийн хэд хэдэн улс хоорондын маргаантай бүс болж байгаа юм. Энэхүү олон жижиг арал, тэдгээрийг тойрсон эдийн засгийн онцгой бүстэй холбоотой маргаанд Вьетнам, БНХАУ, Бруней, Малайз, Филиппин, Тайван зэрэг улс орнууд янз бүрийн хэмжээнд татагдан оролцсон байгаа юм.

Эдгээр арлууд нь Энэтхэгийн ба Номхон далайн худалдааны замын зангилаан дээр байрладаг стратегийн чухал ач холбогдолтой. Түүнчлэн эдгээр жижиг арлуудыг тойрсон эрэг орчмын ёроолд ихээхэн хэмжээний газрын тос, шатдаг хий агуулагддаг нь тогтоогдсон бөгөөд маргаанд оролцсон улс бүр эдгээр түүхий эдийн олборлохыг хичээж байгаа юм.

Үүний өмнө Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн "Хьюстон Рокетс" клубын ерөнхий менежер Дэрил Мори нь аравдугаар сарын 5-нд "Эрх чөлөөний төлөө тэмцэж, Хонконгийг авар" гэсэн бичээс бүхий зураг Твиттер хуудсан дээрээ байршуулсан явдал гарч олны анхаарлыг татсан. Гэтэл Дэрил Морийн постыг хятад фэнүүд нь эрс шүүмжилж, эсэргүүцсэн мэдэгдэл олноор хийсний дараа постоо устгаж, клубын удирдлагууд нь хятад фэнүүдийн олон сая долларыг алдахгүй гэсэндээ уучлал гуйсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18