​ЭНЭТХЭГТ 75 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ТӨРЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/17

Энэтхэгийн Ражастан мужийн Кота хотноо зохиомол үр тогтоолтоор хөл хүнд болсон 75 настай Прабха Дэви гэгч эмэгтэй охин төрүүлсэн тухай "The Sun" сонин мэдээлж байна. Аравдугаар сарын 12-нд төрсөн охин 700 грамм жинтэй, 30 долоо хоногтой байжээ. Эмч нар 75 настай эмэгтэйг эрүүл мэнд асуудалтай болж ирэхэд аргагүй эрхэнд кесар хагалгаа хийсэн аж. Эх барьж авсан эмч нь "Ээж нь нас дээр гарсан бас бие нь чилээрхүү байгаа тул эх, хүүхдийн амь насыг эрсдэлд оруулж болохгүй байсан. Жирэмслэлт зургаан сарын турш хэвийн тээлттэй явсан. Ийм насны хүнд бол энэ тун боломжийг тээлт. Хэрэв кесар хагалгаа хийгээгүй бол охин эхийнхээ хэвлийд үхэх аюултай байлаа" гэжээ. Дутуу төрсөн охиныг төрсөн даруйд хиймэл амьсгалын төхөөрөмжид холбосон, одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа юм байна. Хүүхэд жин нэмж, бие нь хэвийн болоод ирэхээр эх нь хөхөөр хооллож эхэлнэ гэдгийг эмч онцолжээ. Мөн 75 настай Дэви, 80 настай нөхөр нь өөрсдийн насыг холбогдох бичиг баримт, бүртгэлээр баталгаажуулж, нотолж чадахгүй байгаа. Хэрэв насаа баримтаар нотолж чадвал Дэви нь дэлхийн хамгийн өндөр настайдаа төрсөн эмэгтэй болох юм. Үүний өмнөх дээд амжилтыг Марии дель Кармен Бусаде де Ларе гэдэг индиан овгийн эмэгтэй тогтоогоод байсан. Тэрээр 66 насандаа хоёр ихэр төрүүлсэн байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18