АМЕРИКИЙН ГУРВАН ДИПЛОМАТЫГ ОХУ-Д БАРИВЧИЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/17

Оросын Северодвинск хотын төмөр замын зогсоол дээрээс баривчлагдсан АНУ-ын Элчин сайдын яамны гурван ажилтан мөөг түүхээр яваа жуулчид болж жүжиглэж байсан тухай "112" Telegram суваг мэдээлсэн байна. Тус сувгийн мэдээлж байгаагаар вокзал дээр жижүүрлэж байсан цагдаагийн ажилтанд сэжигтэй санагдсан гурван хүнийг саатуулан байцаалт авах явцад тэднийг АНУ-ын Элчинд ажилладаг цэргийн дипломатууд болохыг тогтоожээ. Тэд Северодвинск хотоос холгүйхэн байдаг Ненокс тосгон орохоор яваа мөөг түүгчид болж харагдах гээд бүтэлгүйтсэн нь энэ аж.

Саатуулагдсан дипломатууд нь Америкийн Тэнгисийн цэргийн атташе Уитситте Уильяме Кертисе, атташе Арриола Жерри Энтони, мөн Данн овогтой бас нэг атташе байжээ. Северодвинск нь хаалттай хот бөгөөд гадаадын иргэд зөвхөн тусгай зөвшөөрлөөр, урьдчилсан мэдэгдсэний дагуу очихыг зөвшөөрдөг. Северодвинск хотод Оросын Батлан хамгаалах яамны захиалгаар усан онгоц үйлдвэрлэдэг том үйлдвэр, байлдааны усан онгоцны засварын үйлдвэрүүд байрладаг юм байна.

Түүнчлэн энэ гурван атташегийн очихыг завдсан гээд байгаа Ненокс тосгоны ойролцоо Оросын Батлан хамгаалах яамны маш нууц сургуулийн талбар байрладаг. Энэ талбар дээр наймдугаар сард оросуудын хэт авианы маш нууц пуужингийн хөдөлгүүрийг турших үеэр дэлбэрэлт болсон нь дэлхийн нийтийн анхаарлыг татаад байсан юм. Тухайн үед Америкийн мэргэжилтнүүд оросуудыг цөмийн эрчим хүчээр ажилладаг нууц хөдөлгүүрийг зургаан удаа туршаад бүгдэд нь бүтэлгүйтсэн гэж байсан. Харин Оросын талаас аюулгүй байдлаа хангах үүднээс өөрийн шаардлагатай гэж үзсэн зүйлсээ өөрийн нутаг дээрээ турших эрхтэй гэсэн утгатай тайлбар хийж байсан.

Харин саатуулагдсан дипломатчид ОХУ-ын ямар ч хууль журмыг зөрчөөгүй, аяллынхаа талаар урьдчилан мэдэгдсэн гэсэн тайлбар өгсөн байна. Хариуд нь ОХУ-ын ГХЯ нь Америкийн цэргийн атташе нар Архангельск хот орох тухайгаа мэдэгдсэн, хаалттай хот Северодвинск, тэр бүү хэл Батлан хамгаалахын нууц талбарын ойролцоох тосгоны талаар нэг ч үг дурдаагүй гэдгийг сануулаад, хүсвэл АНУ-ын Элчин сайдын яаманд ОХУ-ын газрын зургийг бэлэглэхэд бэлэн гэжээ.

Гадаадын иргэдийг нууцын зэрэглэлтэй газраар явах журмыг зөрчсөн атташе нарыг хуулийн дагуу торгож, ОХУ-ын газар нутгаас албадан гаргах ёстой юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18