​ЛИВИ УЛС АЛАН ХЯДАГЧДЫН ГОЛ ТҮШИЦ ГАЗАР БОЛЖ ХУВИРАХ АЮУЛТАЙ

О.Шүрэнцэцэг
2019/10/17

Туркийн цэргийн ажиллагааны улмаас Сирийн курдууд Асадын армид стратегийн чухал ач холбогдолтой түшиц газруудаа хүлээлгэн өгснөөр Сирийн албан ёсны Засгийн газар нь газар нутгаа бараг бүхлээр нь мэдэлдээ эгүүлэн авч байгаа юм. Ийм нөхцөлд орох орох, орогнох газаргүй болсон "Лалын улс"-ын алан хядагчид найдвартай газар орон хайж эхэлсэн.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сочи хотноо Холбооны аюулгүй байдлын албатай түнш орнуудын аюулгүй байдал ба хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзахдаа дээрх асуудалтай холбоотой мэдэгдэл хийжээ. Тэрээр "Ливийн талууд урт хугацааны турш эрс ширүүн сөргөлдөж байгаагийн улмаас энэ улсад аюулгүй байдлын вакумыг хадгалагдсан хэвээр байж, алан хядах бүлэглэлүүдэд толгой өндийлгөх нөхцөл бүрдүүлж байгаа тул Ирак ба Сирийн алан хядагчид тийш төвлөрч эхлээд байна" гэжээ.

Ливийг 1969 оноос хойш удирдаж байсан Муаммар Каддафийг алагдсаны дараа 2011 онд эхэлсэн иргэний дайн одоо ч үргэлжилсэн хэвээр байна. Ливийн зүүн нутагт парламентын талыг баримтлагчид төвлөрч байгаа бол нийслэл Триполид Үндэсний эв нэгдлийн засгийн газрын талыг баримтлагч төвлөрөн олон жилийн турш байлдаж байна. Ливид энэ хоёр үндсэн бүлэглэлээс гадна тухайн үеийн нөхцөл байдал өөрчлөгдөхийг даган давамгайлсан талд нь түр орж байлддаг тус бүр өөрийн жижиг хот, сууриныг хянадаг олон арван жижиг бүлэглэлүүд байдаг. Эдний аль аль нь Сири, Иракаас зугтаасан байлдах чадвар сайтай туршлагатай зэвсэгт бүлэглэлүүдийг өөрийн талд татахыг цааргалахгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18