ЭРДОГАН АМЕРИКИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/10/17

Сирийн хойд нутагт Туркийн явуулж буй "Энхийн булаг" ажиллагааг даруй зогсоох талаар Эрдогантай уулзаж ярилцахаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс аравдугаар сарын 16-нд Туркийг зорьсон. Гэтэл Туркийн Ерөнхийлөгч Эрдоган нь Амеркийн дэд Ерөнхийлөгчтэй уулзахаас татгалзсан тухай "Sky News" мэдээлж байна. Эрдоган нь "Би түүнтэй уулзаж ярилцахгүй. Трампыг ийшээ ирэхээр нь л уулзаж ярилцана" гэсэн байна. Ийнхүү дэлхийн нийтээр Туркийн ажиллагаа, курдын эвсэг бүлгүүд Асад ба Оросын цэргүүдэд чухал газруудаа хүлээлгэн өгч байгаа явдалд анхаарал хандуулах зуур Израйль Сирийн нутагт агаараас сэм цохилт өгчээ. Сэтгүүлч Бабак Тагвей энэ тухай "Twitter" хуудсаараа мэдээлжээ. Тэрээр "Сирийн зүүн хойд нутаг дахь эмх замбараагүй байдал нь Израйлийн Цэргийн нисэх хүчинд Ираны "Исламын хувьсгалын харуулууд"-тай холбоотой байнуудад агаараас нууц цохилт өгөх сайхан боломж олгов. Өчигдөр шөнө Израйлийн Цэргийн нисэх хүчин Иракийн хилийн ойролцоох Абу Камаль дахь Исламын хувьсгалын харуулуудтай холбоотой цэргийн лагерьт цохилт өглөө" гэж бичсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18