Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд, Ө.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нарын гишүүдийн асуудлыг хэлэлцлээ

О.Шүрэнцэцэг
2019/10/16

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр хуралдаж, Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх гурван гишүүний асуудлыг хэлэлцэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх гурван гишүүний асуудал болон УИХ-ын чуулганы дэгийг зөрчсөн гэх хоёр гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

“Бид уучлахгүй" гэх хөдөлгөөнөөс хөрөнгө орлого нь хэт өссөн гурван гишүүний хөрөнгө орлогыг шалгаж өгөөч гэх шаардлагыг ирүүлсний дагуу уг асуудлыг хурлаар хэлэлцэхээр болсон. Хөрөнгө орлого нь огцом өссөн үндэслэл тайлбараа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар хороонд ирүүлсэн байгаа. “Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс ирүүлсэн шаардлагын дагуу дээрх гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжгүй гэдгээ хууль хяналтын байгууллагынхан хэлсэн.

Мөн УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нар чуулганы үеэр дэг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан үйлдлийг хэлэлцэнэ. Ер нь бол УИХ-ын Ёс зүйн хорооны есөн гишүүн маань бусдадаа үлгэр дууриалтай байх ёстой. Хуралдаа хоцрохгүй ирдэг, хурал тасалдаггүй байх, хурлын дэгээ чанд мөрддөг, хөрөнгө орлогын асуудалгүй байж УИХ-д төдийгүй төрийн албанд ажилладаг бүх хүнд үлгэр дууриал үзүүлэх ёстой юм. Би Ёс зүйн дэд хорооны даргын албан тушаалыг өнгөрсөн долдугаар сард авсан. Тэрнээс өмнө хариуцаж байсан С.Бямбацогт Ёс зүйн хорооны хурлаа хийх гээд чадаагүй юм билээ. Өмнө ЖДҮДС-тай холбоотой асуудлаар хуралдах гэсэн боловч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хуралдаж чадаагүй юм билээ" гэх тайлбарыг өмнө нь хийж байсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 20 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 30 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19