НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧИД ОДОО Ч ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ГАЗРААР ҮДИЙН ЦАЙГАА БЭЛДҮҮЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/10/16

"Улсын тэргүүний" нэгдүгээр сургуулийн сурагчдад үдийн цай бэлдэж өгдөг Сор-Алтай, Тайж язгууртан гэх компаниуд НМХГ-ын шалгалтад "унасан" Өөрөөр хэлбэл, шинжилгээгээр нян, энтериобактери илэрсэн. Тиймээс НМХГ-аас цаашид үйл ажиллагаа явуулах гэрээг цуцлах саналыг сургуулийн захиргаа болоод Өмч удирдлага ашиглалтын газарт хүргүүлсэн байна. Санал шаардлагын дүнд тухайн гэрээ цуцлагдсан. Гэвч цайны газар нь НМХГ-ын шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөлгүй шүүхдэж, "шүүхийн шатанд яваа" гэдэг шалтгаанаар үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулсаар байна. Асуудлын гол нь энд хүүхдийн эрүүл мэнд хөндөгдөж байгаа юм.

Сургуулийн захирал н.Цогзолмаа нь шалгалтад бүдэрсэн цайны газраа сургуулийн байрнаасаа гаргаж чадахгүй байх энэ хугацаандаа өөр хоёр компанид хандаж, сурагчдадаа үдийн цай өгүүлсэн нь мөн л шалгалтад "унажээ" Өөрөөр хэлбэл, захирал н.Цогзолмаагийн дуудан ирүүлсэн хоёр компани сурагчдад хатсан боорцог тараасан байна. Ямар ч хаяг шошгогүй, баталгаагүй хүнс байжээ. Ингээд нэгдүгээр сургуулийн үдийн цай уудаг 1600 гаруй сурагч шаардлага хангахгүй дөрвөн компаниас "үдийн цай"-гаа уусан гэсэн үг. Өнөөдөр ч энэ үйлдэл давтагдсаар байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 20 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 30 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19