Д.ЦЭНД-АЮУШ: SUNSHINE ХОТХОНЫГ ТӨВИЙН ШУГАМД ХОЛБОХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСНИЙ ДАГУУ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/10/16

БЗД-ийн 26-р хороонд байрлах Sunshine village хотхоны оршин суугчид ундны уснаасаа хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгдсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Тодруулбал, 11 хүн эмнэлэгт хандсаны тав нь хэвтэн эмчлүүлж, бага насны нэг хүүхэд ЭХЭМҮТ рүү шилжин эмнэлгийн тусламж авч байгаа талаар мэдээлсэн.

Тэгвэл уг хотхоны ундны усанд НМХГ-аас өмнөх долоо хоногт хяналт шалгалт хийж, стандарт шаардлага хангахгүй байгааг тогтоосон байна. Ингээд гүний худгийг ашиглахгүй байх, төвийн шугамд холбогдох шаардлага хүргүүлж, УСУГ-тай хамтран ажиллажээ. Шаардлагын дагуу тухайн хотхон төвийн шугамд холбогдохоор болж, өчигдрөөс ажил явагдаж эхэлжээ. Тодруулбал, Sunshine village хотхон төвийн шугамтай хотхон болж байгаа юм.

Тухайн хотхоны барилгуудыг анх улсын комисс хүлээн авах үед комисст Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл байгаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн удирдлагуудын шийдвэрээр "хасагдсан" байжээ. Мэргэжлийн хяналтгүй комисс барилгыг хүлээн авахдаа гүний худагтайгаар хүлээн авсан нь ийнхүү оршин суугчид ундны уснаасаа хордох шалтгаан болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 19 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 30 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19