​КАЗАХСТАНЫ ШҮҮХ ХЯТАДАД МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛСАН ЭРДЭМТЭНД 10 ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/16

Казахстаны Алмата хотын шүүхээс Хятад судлаач эрдэмтэн Константин Сыроежкиныг эх орноосоо урвасан хэрэгт буруутай гэж үзээд 10 жил хорих оноож, Казахстаны иргэншлийг нь цуцлаах шийдвэр гаргасан тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын хороо мэдээлсэн байна. Сыроежкиныг энэ оны хоёрдугаар сард төрийн нууцыг гадаад руу дамжуулсан хэрэгт буруутган баривчилсан ч аль улсын талд ажилласан, ямар мэдээлэл дамжуулсан нь тодорхойгүй байсан юм. Америкийн "Wall Street Journal" сонин Казахстан дахь эх сурвалжаа иш татан бичихдээ "Сыроежкин нь Хятадын талаас мөнгөн урамшуулал авсны хариуд нууц бичиг баримт өгч байсан бололтой" гэж бичиж байсан. Харин Хятадын эрх баригчид энэ мэдээллийг ямар ч ор үндэслэлгүй зүйл гэж тайлбарласан. Константин Сыроежкин нь Зөвлөлтийн үед КГБ-ийн дээд сургуулийг дүүргэсэн хүн бөгөөд Казахстаны урдаа барьдаг Хятад судлаач эрдэмтдийн нэг байсан. Хятад судлалын талаар орос, казах, хятад хэл дээр мянга гаруй нийтлэл, бүтээл хэвлүүлсэн хүн юм байна. Сыроежкин нь одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Хятадын асуудалд хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байжээ. Дээр дурдсанчлан Сыроежкины Казахстаны иргэншлийг цуцалсан тул 10 жил хорих ял эдэлсний дараагаар Казахстаны нутгаас албадан гаргаж, таван жилийн хугацаанд орж ирэхийг нь хориглоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18