​ЭРДОГАН ТУРКИЙН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНД САНАА ЗОВОХГҮЙ БАЙГААГАА ХЭЛЭВ

О.Шүрэнцэцэг
2019/10/16

Туркийг Сирийн хойд нутагт "Энхийн булаг" цэргийн ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор хориг арга хэмжээ авсанд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган санаа зовнихгүй байгаагаа хэлжээ. Тэрээр "Ажиллагаа нь бүх зорилгодоо хүрээгүй цагт үргэлжилсээр байх болно. Бид зорилго ойлгомжтой, хориг арга хэмжээний талаар түгшсэн зүйл алга. Бид алан хядагчдыг хилээс 32 км зайнд холдуулах зорилготой" гэж мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нь аравдугаар сарын 14-нд Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах тушаалд гарын үсэг зурсан. Энэ хориг арга хэмжээнд Туркийн Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам болон эдгээр яамдын сайд нар, Дотоод хэргийн сайд нар орсон байна. Энэ зуур Америкийн Төрийн департамент ч хориг арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ. Тус департаментын төлөөлөгч нь Туркийн цэрэг Сирийн зүүн хойд нутагт дайралтаа зогсоогоогүй цагт хориг арга хэмжээ үргэлжилсээр байх болно гэжээ. Харин Сирид цэргийн ажиллагаа явуулахаа зогсоовол Америктай буцаад хэвийн харилцаатай болох боломжтой гэдгийг Төрийн департаментын төлөөлөгч онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18