​ЕБ-ЫН 129-Р СУРГУУЛЬ , 214-Р ЦЭЦЭРЛЭГ НАМ ДАРАЛТЫН ЗУУХАА ХИЙН ХАЛААЛТЫН ЗУУХААР СОЛИЛОО

О.Шүрэнцэцэг
2019/10/15

БОАЖЯ нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг батлуулан, бохирдлын эх үүсвэрийг багасгаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн 5 зорилт 60 гаруй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

2019 онд Байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж, хог хаягдлыг эх үүсвэр дээр цуглуулах, ангилан ялгах, хаягдлыг бууруулах зохистой менежментийг нэвтрүүлэхэд чиглэсэн шат дараалсан ажлуудыг хийж байна.

Тухайбал Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлаж буй нийт 21 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухнуудыг цахилгаан, газрын гүний дулаан болон хийн халаалтын дэвшилтэт техник технологиор солих ажлыг хэрэгжүүлж байна. Нийслэлийн 129, 214, 139, 221 дугаар сургууль, цэцэрлэгийн цогцолборуудын нам даралтын зуухыг хийн халаалтын зуухаар солих ажлын гүйцэтгэгчээр "Газком" ХХК шалгарч, Япон улсын "Риннай" компанийн хийн халаалтын тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, өнөөдөр хүлээлгэн өглөө.

"Газком" ХХК нь жилийн турш тоног төхөөрөмжийн засвар ашиглалт, хийн хангамжийг бүрэн хариуцан ажиллах бөгөөд БОАЖЯ-ны Цэвэр технологийн хэлтэс технологийн үйл ажиллагаанд мониторинг хийж ажиллах юм байна.

Өнөөдөр хийх халаалтын дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэн халаалтын асуудлаа эко байдлаар шийдэж буй СХД-ийн 11 дүгээр хорооны 129- р сургууль, 214- р цэцэрлэгийн цогцолбор нь нийт 2,420 м2 талбайтай. Жилд 400 орчим тонн түүхий нүүрсээр галладаг байжээ. Тус сургууль, цэцэрлэгт нийт 580 хүүхэд 61 багш, ажилчидтай. Уг цогцолборын халаалтыг хийн халаалтын зуухаар шийдсэнээр 120 тонн орчим үнс, 1144 тонн орчим СО2 –ыг буюу нүүрс төрөгчийн хийг бууруулахаас гадна сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд ая тухтай дулаан орчинд суралцах нөхцөл бүрдэж байна.

Цаашид "Газком" ХХК-нь 4 цэцэрлэг, сургуулийн халаалтыг хийн халаалтын аргаар шийдвэрлэж буй бөгөөд Япон улсын олон улсашд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр технологийг мэргэжлийн баг хамт олон хариуцан гүйцэтгэж буйгаараа онцлог юм.

Төр, засгаас агаарын бохирдолтой тэмцэх ажлыг үе шаттай, уялдаа холбоотой хийж буйн илрэл энэ юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн сайжруулсан шахмал түлш түлэх нь хангалтгүй бөгөөд олон төрлийн ажлыг төрөөс бодлогоор дэмжин хэрэгжүүлж буйн бас нэг жишээ нь халаалтын асуудлыг хийн буюу газын аргаар шийдвэрлэж буй явдал юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 52 минутын өмнө
Нийтийн тээвэрт бөөлжиж, бие зассан зургаан тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 утсанд нэгтгэгдлээ 3 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт орон сууцанд гарсан галыг унтрааж, 22 иргэнийг аюулгүй гаргажээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт өнөөдөр цас орно -7 градус хүйтэн байна. 3 цагийн өмнө
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18 цагийн өмнө
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо 19 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна 20 цагийн өмнө
Хэрэв танд ийм мессеж ирсэн бол битгий дараарай. Энэ бол цахим залилан! 20 цагийн өмнө
Узбекистаны Itpark МТҮП-ын инкубатор oneplace.HR компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авжээ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Орон орон дамжсан элчин сайдууд... 23 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна 23 цагийн өмнө
Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авжээ Өчигдөр
“Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг хөгжлийн бодлоготой уялдуулна Өчигдөр
Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилно Өчигдөр
Өнөөдөр дэд сайдуудын томилгоог хэлэлцэнэ Өчигдөр
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив Өчигдөр
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна гэж үзжээ Өчигдөр
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр