ХЭНТИЙ АЙМАГ ДАХ ЦАГДААГИЙН ГАЗАР ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

О.Шүрэнцэцэг
2019/10/15

Намрын дунд сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу 10 сарын 15-нд аймгийн Цагдаагийн газрын шинэ байрны нээлт боллоо. Энэхүү барилга нь 2 тэрбум 40 сая төгрөгийн төсөвт өртэйгтэй, зоорийн давхартайгаа 4 давхар, тоноглосон 5 өрөөтэй, 100 хүний багтаамжтай хурлын заал, 6 машины граштай, оффиссын зориулалттай 37 өрөө бүхий цагдаагийн байгууллагын төрөл, албадын үйл ажиллагааг бүхэлд нь багтаажээ. Барилгын ажлыг 2018 онд эхлүүлж байсан бол өнөөдөр ийнхүү төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулж байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ "Бид өмнө нь Татварын хэлтэс, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Авто тээврийн төв, ШШГГ, Тагнуулын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Газрын харилцаа, Бэрх тосгоны аврах гал унтраах барилга зэрэг төрийн 8 байгууллагаа шинэ байртай болгосон бол өнөөдөр 9 дэх байрныхаа нээлтийг хийж байна. Тун удахгүй ХХҮГ-ын байр ашиглалтад орно. Төрийн байгууллагуудыг шинэ байртай болгосноор тэнд ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын ажлын орчин нөхцөл сайжрахын зэрэгцээ түүгээр үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд үйлчилгээндээ сэтгэл ханамжтай байлгахыг зорьж байна" гэв. Мөн шинэ байрыг нь мялааж 43 инчийн ухаалаг дэлгэц гардууллаа. Хэнтий аймаг дах Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг нь 2018 онд улсын тэргүүний тасаг болж ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажиллажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 20 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 30 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19