​ХЯТАДАД ГАХАЙН ТАХЛЫН ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/15

Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужид Африкийн гахайн тахлын шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай "Синьхуа" агентлаг мэдээлж байна. Миньсянь гацааны Динси хот дахь нэгэн ферм дээр энэ өвчин бүртгэгдсэн. Ферм дээрх 287 толгой гахайны 265 нь халдвар авч, хорогдсон тухай Хятадын амьтадын өвчин эмгэгийн хяналтын төвөөс мэдээлсэн аж. Иймд орон нутгийн удирдлагууд онц байдал зарлан халдвар авсан хүн гахайг устгалд оруулж, фермийн эргэн тойронд хөл хорьж, ариутгалын ажил эхлүүлсэн бөгөөд бүс нутгаас гахайн мах болон гахайн махан бүтэгдэхүүн гаргахыг түр хугацаагаар хоригложээ. 2018 оны зун мөн л Хятадад Африкийн гахайн тахал өвчин анх гарч байсан. Өвчин гарсны дараагаар Хятадын эрх баригчид шаардлагатай бүх арга хэмжээг авсан ч тахал удалгүй хилийн дээс алхан бүс нутаг даяар тархсан. Тухайлбал, 2019 оны зургаадугаар сар гэхэд Вьетнамд 2,5 сая, Хятадад сая гаруй гахай устгалд оруулж цаашдаад Хонконг, Тайвань, Хойд ба Өмнөд Солонгос, Камбож, Монголд нийт сая давсан толгой гахайг устгалд оруулсан. Үүнээс болж дэлхийн зах зээл дээрх гахай махны үнэ огцом өсөөд байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18