​ХЯТАД ПАКИСТАН ХОЁР ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ АЖЛАА ХУРДАСГАНА

О.Шүрэнцэцэг
2019/10/15

Пакистан, БНХАУ -ын Засгийн газрууд Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын "Өмнөд чиглэл"-ийг байгуулах ажлаа хурдасгахаар тохиролцсон байна. Хятад-Пакистаны дэд бүтцийн хөгжүүлэх ажлын бүлгийн хуралдааны үеэр ийм шийдвэр гаргасан гэдгийг Пакистаны "Dawn" агентлаг мэдээллээ. Хоёр улс хоорондын эдийн засгийн коридор байгуулах ажлын хоёр шатны ажлын хүрээнд Пакистаны мэдэлд байдаг Кашмирмын хэсэг буюу Азад Кашмир, мөн Хайбер-Пахтунхва, Белужистан мужуудыг холбох 1270 км зам барихаар болоо. Мөн Гилгит-Балтистан дүүргээс Читрал хүртэл, Дера-Исмаил-Хан хотоос Пешавар хүртэл замуудыг тусад нь барихаар болжээ.

Гэвч энэ зуур Пакистаны сөрөг хүчний "Жамийат Улема-е-Ислам" намын тэргүүн Фазлур Рехман нь Засгийн газраа "сайн дураар огцорч, гэртээ эсэн мэнд харьцгаа" гэсэн уриа тараасан байна. Тэрээр Пакистаны Ерөнхий сайд Имран Ханы Засгийн газрыг ямар ч чадваргүй, тоглоомынх гэж мэдэгдээд сөрөг хүчнээс зохион байгуулах гэж байгаа "Эрх чөлөөний аян" нэртэй жагсаалыг эхлэхээс өмнө огцрохыг шаардлаа. Энэхүү жагсаал нь тайван хэлбэртэй болох бөгөөд хууль сахиулах байгууллагуудын зүгээс хүч хэрэглэхгүй бол "ард түмэн ба төрийн машины хооронд мөргөлдөөн болохгүй" гэжээ. Энэхүү жагсаал явуулахыг сөрөг хүчний гол нам гэгддэг "Пакистаны ардын нам" дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Үүнээс өмнө сөрөг хүчнийхэн Имран Ханы Засгийн газрыг Энтэхгийн Жамму ба Кашмир мужийг Нарендра Модийн Засгийн газраас аврахын төлөө юу ч хийхгүй байна гэж буруутган, цаашид энэ чигээр байвал төрийн эргэлт хийнэ гэсэн утгатай мэдэгдэл хийж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18