​АМЕРИКИЙГ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ТУЛ СИРИЙН ХОЙД НУТАГ БАЙЛДААНЫ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛСЭН

О.Шүрэнцэцэг
2019/10/15

Туркийн зэвсэгт хүчин Сирийн хойд нутагт байлдааны ажиллагаа явуулах болсон шалтгааныг Америк амлалтаа биелүүлээгүйгээс болсон гэсэн тайлбарыг Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу өгчээ.

Тэрээр Азербайжаны нийслэл Бакуд болж байгаа "Глобал медиагийн хөгжлийн чиг хандлага: Эрсдэл ба боломж" нэртэй олон улсын хуралд оролцох үеэрээ "Туркийн эсрэг хориг арга хэмжээ аваад үр дүнд хүрэх боломжгүй. Туркт өгсөн амлалтаа биелүүлж байх хэрэгтэй. АНУ-ын зүгээс өгсөн амлалтаа биелүүлээгүй тул бид Сирид ажиллагаа явуулж эхэлсэн" гэжээ. Америкийн амлалт гэж Сири, Иракийн нутаг дамнан нуугдаж байгаа курд салан тусгаарлагчдыг дэмжихгүй гэсэн амлалтыг хэлж байгаа бололтой.

Мөн Европын холбооны гишүүн орнууд Сирид явуулж байгаа ажиллагааг шүүмжилсэн хамтарсан мэдэгдэл гаргасны дараа Туркийн гадаад хэргийн яам тэднийг алан хядагчдыг өмөөрлөө гэж шүүмжилсэн байна. Туркийн Гадаад хэргийн яам "Европын холбоо нь алан хядагч элементүүдийг хамгаалах хандлага харуулах нь байж боломгүй зүйл" гэжээ. Европын холбооны гишүүн орнууд Туркийн явуулж байгаа ажиллагааг зүгээр нэг шүүмжилсэнгүй, Турк руу хийж байгааг зэвсгийн экспортыг түр зогсоохоор шийдсэн байна. Үүний өмнөхөн Туркийн Ерөнхийлөгч Эрдоган нь Европын холбоо курд салан тусгаарлагчдын эсрэг ажиллагаанд саад хийхийг завдал Сирийн дайнаас дүрвэн улсад нь түр суурьшаад байгаа олон сая дүрвэгчдийг Европ руу явуулна гэж анхааруулж байсан юм.

Сирийн Засгийн газрын арми өмнө нь курдуудын хяналтад байсан чухал хотуудад цэргээ оруулж байх зуур курдууд ба Туркийн талыг баримтлагч бүлэглэлүүд, туркийн цэргүүдийн хооронд ширүүн тулаан болж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгчийн мэдээлж байгаагаар энэхүү ажиллагаанаас дайжин, гэр орноо орхин явж байгаа байгаа хүний тоо 160 мянгад хүрээд байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18