ТАКСИНЫ ЖОЛООЧ ХАЛАМЦУУ ИРГЭНИЙГ УЛСЫНХАА НӨГӨӨ ЗАХАД ХҮРГЭЭД ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ НЭХЖЭЭ


Британийн дижейКрис Рид халамцуу "Uber" таксинд суухад жолооч нь очих хаягийг нь андуурч ИхБританийн нөгөө зах руу хүргээд их хэмжээний төлбөр нэхэмжилсэн тухай жиргэсэн олон мянган удаа ретвит хийгдэж олны анхаарлыг татжээ. Крис Рид "Долоо хоногийн турш Uber-ийн хүмүүстэй учраа ололцох гэж явлаа. Яаж байгаад Лондоны ФулхэмээсКройдон орж явна гэж бодоод зүүрмэглэх зуур жолооч намайг Их Британийн нөгөө захад хүргэчихдэг юм бэ гэдгийг ойлгохгүй байна. Сэрсэн чинь Мидлендсдирсэн байсан. Ингэж хүргэж явахдаа таксины жолооч надад ганц ч үг хэлээгүй. Гэтэл бид давхар үнээр бүтэн таван цагийн турш явсан байгаа юм" гэж жиргэжээ.

Үүний үр дүнд дижей залуугаас "Uber" таксины жолооч 1453 фунтын төлбөр нэхэмжилжээ. Гайхсан үйлчлүүлэгч "Uber"-ийн төв руу утасдаж асуутал таны өгсөн хаягийн дагуу хүргэсэн, ямар ч андуурал байхгүй гэсэн хариу өгсөн байна. Иймд Рид "Одоо тэд бүгдийг үгүйсгээд эхэллээ. Гэтэл намайн хүргэж өгсөн тэр хаягийг би өөрөө оруулсан гэсэн нотолгоо тэдэнд байхгүй. Би ер нь тэр газар амьдралдаа очиж үзээгүй" гээд "Халамцуу байхдаа жолоо барьж бас Uber таксинд битгий сууж байгаарай. Танд ч бас ийм зүйл тохиолдож магадгүй шүү. Хэрэв энэ утгагүй аяллын мөнгийг төлөх хэрэгтэй болбол ядаж бусад нь сургамж аваасай" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18