АМЕРИК НЬ ИРАН, ВЕНЕСУЭЛ, ХЯТАДЫН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВСНААР ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ БЭХЖҮҮЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/10/14

АНУ -ын одоогийн гадаад бодлого нь санамсаргүй байдлаар Оросын эдийн засгийг дэмжин бэхжүүлж байгаа тухай Америкийн "National Interest" сонин бичжээ. Вашигнтоноос авсан улс төрийн шинжтэй зарим арга хэмжээ нь Оросын эрчим хүчний салбарт багагүй дэмжлэг болсон. Жишээлбэл, АНУ нь Иран ба Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээ авч, эдгээр улсаас газрын тос экспортлохыг хориглож, хоригийг нь зөрчсөн бусад улс орнуудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэж шахалт үзүүлсэн. Гэтэл энэ хоёр улсад олборлодог газрын тосны найрлага нь оросынхтой төстэй тул хориг арга хэмжээ авч эхэлмэгц эднээс газрын тос экспортолдог орнууд нь Оросоос газрын тос худалдаж авдаг болсон.

Ерөнхийлөгч Трамп Хятадын эсрэг худалдааны дайн зарласны дараа Орос нь маш бага зардлаар Хятадын эрчим хүчний зах зээл дээрх байр сууриа эрс бэхжүүлээд авсан юм байна. Учир нь, худалдааны дайн эхэлмэгц Хятадын тал Америкаас авдаг шингэрүүлсэн шатдаг хийнд худалдааны нэмэлт татвар ногдуулахаас өөр аргагүй болсон. Ийм нөхцөлд Оросоос авах боломжтой байгалийн шатдаг хий нь хамаагүй дээр сонголт болж хувирсан тул Хятадын компаниуд Оросын Арктик дахь шатдаг хий олборлох компаниудын хувьцааг худалдан авч, хөрөнгө оруулалт хийх болсон. Ингэснээр, өрнөдийн авсан эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас Арктик дахь газрын тос, шатдаг хийн орд газруудад олборлолт боловсруулалт хийхэд санхүүжилтийн асуудалтай тулгараад байсан оросууд мөнгөний тал дээр санаа зовох юмгүй болсон.

Ингээд зогсохгүй Орос нь Хятад руу нийлүүлдэг газрын тосны хэмжээгээр Саудын Аравиас даван гарч Бээжингийн №1 нийлүүлэгч болсон.

Мөн 2019 он дуусахаас өмнө "Сибирийн хүч" шатдаг хий дамжуулах хоолойг ашиглалт оруулснаар Хятад руу жил болгон 38 тэрбум куб метр хий нийлүүлдэг болно. Ингэснээр Хятад нь Оросын шатдаг хийн худалдан авалтаараа Германы дараа ордог хоёр дахь том импортлогч болж хувирах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18