ЭНЭТХЭГИЙН КАШМИРТ АЛАН ХЯДАГЧИД ЗАХ ДЭЭР ГРАНАТ ДЭЛБЭЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/13

Энэтхэгийн Жамму ба Кашмир мужийн төв Сринагар хотод алан хядагчид дайралт хийсний улмаас долоон хүн шархадсан тухай "NDTV" суваг мэдээлсэн байна. Алан хядагчид хот төв талбайн хажууд байдаг Хари Сингх Хай Стрит Маркет нэртэй зах дээр дайралт хийжээ. Хэн болохыг нь хараахан тогтоогдоогүй байгаа этгээдүүд зах дээр цугласан хүмүүс рүү гранат шидэлсэн байна.

Энэхүү дайралтыг Кашмир мужийн автономит статусыг халсантай холбоотой гэж үзэж байгаа аж. Өмнө нь Жамму ба Кашмир муж нь өөрийн гэсэн үндсэн хуультай, бие даасан дотоод бодлого явуулдаг байсныг Нарендра Моди болиулж, мужийг төв Засгийн газрын шууд удирдлагад оруулсан. Үүнийг Кашмир мужийг Энэтхэгээс салан тусгаарлах тэмцэл явуулдаг орон нутгийн бүлэглэлүүд ба тэднийг дэмжиж байдаг Пакистаны удирдлага эрс эсэргүүцсэн юм. Улмаар Пакистанд тусгайлан бэлтгэгдсэн 500 орчим зэвсэглэсэн этгээд Жамму ба Кашмир мужид алан хядах ажиллагаа явуулахын тул хил нууцаар нэвтрэх оролдлого хийж байга тухай Энэтхэгийн Зэвсэгт хүчний Умардын удирдлагын штабын дарга дэслэгч генерал Ранбир Сингх өмнө нь мэдээлж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18