ДАДАЛ СУМАНД 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/12

Хэнтий аймгийн Дадал суманд Азийн хөгжлийн банкны 19 сая ам доллар буюу 50 гаруй тэрбум төгрөгний санхүүжилтээр "Тогтвортой аялал жуулчлал" төсөл хэрэгжихээр болж 2019.10.10-нд нээлтээ хийлээ.

Нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, Л.Оюун-Эрдэнэ, АХБ-ны Зүүн Азийн газрын Байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Р.Безайн, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон бусад албаны хүмүүс, нутгийн иргэд оролцлоо.

Уг төслийн хүрээнд 36 метр өндөртэй "Тэнгэрийн хаан" аялал жуулчлалын цогцолбор, Дадал сумаас тус цогцолбор хүртэлх 2.6 км хатуу хучилттай автозам болон 4.5 хэлхээ-км цахилгаан дамжуулах шинэ шугам, аялал жуулчлалын бүсүүдэд нэвтрэх хяналтын нэвтрэх цэгүүд, тэмдэг тэмдэглэгээ, 50 автобус, 220 автомашины хүчин чадалтай 3 авто зогсоол барих, эко ариун цэврийн байгууламж, хог хаягдлын цэгийг шинэчлэх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээс гадна Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулж, ажилтнуудыг чадавхижуулах,Дадал, Норовлин, Биндэр, Баян-Адрага сумын иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Мөн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ: "Хэнтий аймаг маань уул уурхайгүйгээр хөгжих боломжтой гэсэн тооцоо бидэнд бий. Анх 3 жилийн өмнө 331 лицензтэй аймаг хүлээж авсан. Сүүлийн 3 жилд цөөлөх бодлого барьсан. Үүний хүрээнд 105 лицензийг хүчингүй болгосон. Цаашид ч цөөлөх бодлого барина. 3 жилийн хугацаанд 105 лицензийг цуцалсан ч Хэнтий аймгийн санхүү эдийн засаг өсч байгаа. Тухайлбал түүхэндээ анх удаа Хэнтий аймгийн төсөв 60 тэрбумд хүрч давлаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд Хэнтий аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 400 тэрбум төгрөгт хүрч давлаа. Бид уул уурхайгүйгээр, түүхэн аялал жуулчлалаараа, ногоон хөгжлөөрөө Хэнтий аймаг хөгжих бололцоотой гэж үзэж байна" гэв.

"Тогтвортой аялал жуулчлал" төсөл нь 2019-2024 он хүртэл Азийн хөгжлийн банкны 38 сая ам. долларын санхүүжилтээр Хөвсгөл нуур болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүртээмжтэй эдийн засгийн болон байгаль хамгааллын жишиг загварыг бий болгох зорилготой хоёр дэд төслийн хүрээнд хэрэгжих бөгөөд 2025 он гэхэд Дадал суманд хамгийн багадаа 30,000 жуулчин хүлээн авна гэж төслийн багийнхан тооцоолжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 8 минутын өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 1 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 1 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 1 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 3 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 5 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 5 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 6 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 6 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 7 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна Өчигдөр