ХЯТАД АМЕРИК ХОЁР ТОХИРОЛЦООНД ХҮРЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/12

БНХАУ ба АНУ хоёр нь худалдааны салбарт хэсэгчилсэн тохиролцоонд хүрсэн тухай "Bloomberg" мэдээлж байна. Бээжингийн зүгээс АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтын хэмжээг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн. Харин АНУ нь Хятадын импортын бараанд ногдуулдаг худалдааны татвараа багасгахаар болсон байна. Цаашдаа энэхүү хэсэгчилсэн тохиролцоог тулгуурлан "худалдааны дайн"-ыг төгсгөл болгох бүх талын гэрээ байгуулах боломжтойг "Bloomberg" онцолсон байна. Яриа хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд талууд ойлголцолд хүрч чадвал 2019 он дуусахаас өмнө ийм гэрээ байгуулах боломжтой болох аж.

Бээжинг энэ удаагийн тохиролцооны хүрээнд анхнаасаа бүрэн хэмжээний гэрээ байгуулна гэж тооцоогүй байсан гэж "Bloomberg" бичиж байсан. Хятадын тал нь Америкийн татваруудыг одоогийн хэмжээнд хадгалж үлдэх, аравдугаар сарын дундуур ба арваннэгдүгээр сарын дундаар хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байсан нэмэлт татвараас зайлсхийхийг төлөвлөж байсан нь ийнхүү тодорхой хэжээгээр амжилтад хүрэв бололтой. Тохиролцоо ёсоор АНУ нь аравдугаар сарын 15-нд Хятадын бараанд нэмэлт татвар ногдуулахаар зарлаад байснаа больсон. АНУ-ын Сангийн саян Стивен Манучи энэ талаар "Дэд сайд хүсэлт гаргаж Ерөнхийлөгч дэмжсэн тул бид одоо бичиг цаасн ажлаа зохицуулж байгаа бөгөөд дараа долоо хоногт татвараа төлөвлөж байсан шигээ 25 хувиас 30 хүргэж өсгөхгүй болсон" гэжээ.

Гэхдээ энэхүү тохиролцоонд Хятадын "Huawei" корпорацын эсрэг арга хэмжээг оруулаагүй юм байна. АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер "Энэхүү тохиролцооны хүрээнд би Huawei -н хэргийг хөндөөгүй" гэж мэдэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18