АМЕРИКТ НУУЦ МЭДЭЭЛЛИЙГ СЭТГҮҮЛЧДЭД ДАМЖУУЛСАН БХЯ АЖИЛТНЫГ БАРИВЧИЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/10/11

АНУ-ын прокурорын алба нь Батлан хамгаалах яамны тагнуулын удирдах газрын ажилтан ГенриФриз гэгчийг маш нууц мэдээлэл сэтгүүлчдэд дамжуулсан хэргээр баривчилсан тухай "СА" агентлаг мэдээлсэн байна.

Фриз нь 2018, 2019 онуудад гадаадын нэгэн улсын зэвсэглэлийн системтэй холбоотой нууц мэдээллийг сэтгүүлчдэд дамжуулж, тэр мэдээллийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд наймаас цөөнгүй удаа ашиглан мэдээ бэлдсэн аж. Фриз нь нууц мэдээлэл дамжуулдаг сэтгүүлчтэйгээ амрагийн харилцаатай байсан юм байна. Холбооны мөрдөх товчоо нь Фриз болон түүнээс мэдээлэл авдаг байсан сэтгүүлчдийн утасны яриаг чагнаж, Твиттер дэх зурвас солилцоог нь хянаж байсан тул нотлох баримт хангалттай байгаа юм байна.

Нууц мэдээлэл дамжуулсан Фризд 20 жил хүртэл хорих ял оноож магадгүй байгаа аж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ-ын Хууль зүйн яамнаас зургаан хүнд нууц мэдээлэл бусдад дамжуулан гэсэн ял тулгаад байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18