ОРОС ХЯТАД ХОЁР ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООГООД 330 ЖИЛ БОЛЖ БАЙГАА ГЭЛЭЭ

Н.Мижидмаа
2019/10/11

ОХУ-ын Олон нийтийн танхимд болсон "Шинэ эриний сайн хөршүүд Орос-Хятадын харилцан үйлчлэл" нэртэй дугуй ширээний ярилцлагын үеэр Орос Хятадын стратегийн харилцан үйлчлэлийн төвийн орлогч захирал Андрей Девятаев нь ОХУ ба БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоогоод 330 жил болж байгаа тухай мэдэгдсэн гэдгийг "РЕГНУМ" сайт уламжилжээ.

Девятаев нь "Бид үзэл бодлын шинэ системийг тулгуурлаж байгаа ч эртнээс зэрэгцэн оршиж байгаа. Гэтэл хятадууд гэв гэнэт Орос Хятадын хооронд дипломат харилцаа тогтоогоод 70 жил болж байна гэж бичсэн байна. Үнэн хэрэг дээрээ Москвагийн хаант улс ба Чин гүрний хооронд 1689 онд буюу 330 жилийн тэртээ дипломат харилцаа тогтоосон байдаг юм. Тэгэхэд Москвагийн хаант улс ба Хятадын эзэнт гүрий хооронд анх удаа хилийн шугам татсан. Энэхүү гэрээний зургаадугаар зүйлд "мөнхийн найрамдалт" гээд заачихсан байгаа. 330 жилийн мөнхийн найрамдал. Ямар ч байлаа гээд Орос ба Хятадын хооронд хэзээ ч дайн болж байгаагүй байдаг юм. Хилийн мөргөлдөөн болж байсан ч дайн болж байгаагүй" гэжээ.

Энд дурдагдаад буй "Шинэ эриний сайн хөршүүд Орос-Хятадын харилцан үйлчлэл" дугуй ширээний яриа нь хоёр улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэх зорилготой "Цайны их зам" нэртэй төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм байна. "Цайны их зам" төслийг 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын тэргүүлэгч СиЖинпинь Оросын Гадаад харилцааны их сургуульд үг хэлэхдээ анх санал болгож байжээ. Улмаар энэхүү төслийг хөгжүүлэхийн тулд Оросын зүгээс "Цайны их замын соёлын бүс" нэртэй төсөл санал болгож, Евразийн эдийн засгийн холбоо ба Торгоны замын эдийн засгийн бүс төслүүдийг нэг чигт хүчлэн нэгтгэх хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлжээ. Ташрамд сонирхуулахад, 330 жилийн дипломат харилцаатай, мөнхийн найрамдалтай Орос Хятадын хооронд одоо хүртэл стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаагүй байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18