МЕТАЛЛ ИЛРҮҮЛЭГЧЭЭР 4000 ЖИЛИЙН НАСТАЙ ЗҮҮЛТ ИЛРҮҮЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/10/11

Английн КамбригүнлэгийнУайтхейвен хотын оршин суугч хүрлийн үеийн алтан чимэглэл олсон тухай "Daily Mail" мэдээлж байна. БиллиВоган гэгч 54 настай эр мэргэжлийн эрдэнэсийн хайгуулчин юм бана. Тэрээр металл илрүүлэгчээр хайгуул хийж байгаа 13 см-ийн гүнээс өнгөт металлаар хийсэн эд зүйл олсноо анхандаа уулчны тоног эсвэл тракторын эд ангийн хугархай гэж боджээ. Олсон зүйлээ цэвэрлэн мэргэжлийн шинжээчид зургийг нь явуултал 4000 жилийн тэртээ буюу хүрэл зэвсгийн үеийн хүзүүний гархи буюу торквес гэсэн хариу иржээ. Тэр үед ийм гархийг баян хүмүүс хүзүүндээ зүүж гайхуулдаг моодтой байсан байжээ.

Воган нь 22 каратын гархийг алт мөнгөний дархад үзүүлэхэд түүнд 312 грамм цэвэр алтны агууламжтай гээд зөвхөн алтыг нь 11 мянган фунтээр үнэлжээ. Гэтэл энэхүү гархи нь 4000 жилийн түүхтэй тул түүхийн дурсгалт зүйлс гэдгээрээ бүр их үнэ хүрэх нь гарцаагүй. Иймд Воган нь хуулийн дагуу үнэт олдворын тухай орон нутгийн музей болон үнэт эдлэлийн үнэлэгчид мэдээлжээ. Ингэснээр үнэлэгчийн тогтоосон үнээр орон нутгийн музей нь тус олдворыг худалдан авах ёстой болох юм. Үүнээс өмнө 2008 онд өөр нэгэн эрдэнэсийн эрэлчин төстэй гархи олоход үнэлэгч нь 350 мянган фунтээр үнэлж, орон нутгийн музей нь худалдан авч байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18