ТРАМП СИРИЙН КУРДУУДЫГ ДЭМЖЭЭГҮЙ ШАЛТГААНАА ТАЙЛБАРЛАВ

Н.Мижидмаа
2019/10/11

Туркийн армийнхан Сирийн зүүн хойд нутагт курд үндэстний эсрэг "Энх тайвны булаг" нэртэй ажиллагаа эхлүүлсэн нь олон зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөөд байгаа. Хил заан тодотгоосон газар нутаггүй хамгийн олон хүн амтай үндэстний эсрэг байлдааны ажиллагаа явууллаа гэж Туркийн эрх баригчдыг шүүмжилж байгаа. Гэхдээ хамгийн их шүүмжлүүлж байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Трамп.

Зүй нь Сири дэх Америкийн цэргийн ангиуд Туркийн хийх давшилтыг хаан зогсож, курдуудыг аврах ёстой байтал тэгээгүй гэж Трампыг бүгд үзэн ядаж байна. Иймд Трампкурдуудыг орхин, цэргээ Сири улсаас гаргах тушаал өгөх болсон шалтгаанаа тайлбарлахаас өөр аргагүй болсон. Тэрээр курдуудыг орхих болсон тун өвөрмөц гэж болохоор шалтаг дурдсан тухай "YahooNews" сайт мэдээлжээ. Трамп нь нь хэвлэлийн бага хурлын үеэр "...курдууддэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ-д Норманд гэх мэт газарт тусламж үзүүлж байгаагүй. Гэтэл Америк нь Сирийн курдуудэд зэвсэг, сум нийлүүлэх гэж асарт их мөнгө зарлагадаад байна" гэжээ. Мөн курдуудыг дотроо эв нэгдэлгүй, олон янзын фракцаас бүрддэг гэж шүүмжилжээ.

Сүүлд ирж байгаагаа мэдээгээр Туркийн армийнхан Сирийн хойд нутаг дахь цэргийн ажиллагааны хүрээнд курд салан тусгаарлагчдын 181 байрлалд агаараас болон газраас цохилт өгөөд байгаа юм байна. Энгийн иргэдийн дунд олон арван хүн амиа алдаж, шархадсан тухай мэдээ тасралтгүй ирж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18