​ГЕРМАНД ЕВРЕЙ СҮМИЙН ГАДАА ХҮМҮҮС РҮҮ БУУДСАН ХЭРЭГ ГАРАВ

О.Шүрэнцэцэг
2019/10/10

Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлж, 50 сая гаруй хүний аминд хүрсэн Германы нацизм, фашизм нь еврейчүүдийг үзэн ядах үзлээс эхэлж байсан тул Германд еврей үндэстэй хүмүүс, еврей шашин, шүтлэг соёлыг эсрэг хийсэн элдэв үйлдэлд туйлын эмзэг ханддаг. Гэтэл өчигдөр Германы Галле хотноо еврей сүмийн гадна үл мэдэгдэх этгээд хүмүүс рүү автомат буугаар буудаж, хоёр ч хүний аминд хүрсэн эмгэнэлтэй хэрэг гарав. Аравдугаар сарын 8-9 –ий өдрүүдэд еврейчүүдийн шашны хамгийн чухал баярын нэг гэгддэг Йом-Киппур буюу Шүүлтийн өдөр нэтэй том баяр болж, мөргөлчид олноор сүмд ирдэг үеэр ийм хэрэг гарсан байна. Цагдаа нар сүмийн ойролцоох хяналтын камерын бичлэгийг шалгаад алан хядах ажиллагаа явуулсан этгээдийн хэн болохыг дараа нь тогтоож чаджээ. Дайралт үлдсэн этгээд нь Саксон-Анхальт аймагт амьдардаг 27 настай Стефан В. гэгч герман хүн байсан байна. Энэ этгээд хэт барууны, еврейчүүдийг үзэн ядах үзэлтэн байсан. Өмнө нь Ойрх Дорнодоос ирсэн цагаачдыг доромжилж, еврейчүүдийн үзэн ядсан мэдэгдэл хийдэг байж. Германд Ойрх Дорнодоос сая гаруй дүрвэгчид орж ирсэнтэй холбогдуулан тус улс дахь хэт үндсэрхэг үзэлтнүүд, неонацистууд ихээхэн идэвхжээд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18