​ЭРДОГАН НЬ ТУРКИЙГ СИРИЙН НУТАГТ КУРДУУДЫН ЭСРЭГ БАЙЛДААНЫ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХТЭЙ ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/10/10

Турк нь өчигдөр Сирийн зүүн хойд нутаг дахь курдын салан тусгаарлагчдын эсрэг байлдааны ажиллагаа албан ёсоор эхлүүлээд ихээхэн шүүмжлэлд өртөөд байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нь хариу болгож хориг арга хэмжээ аваад зогсохгүй Туркийн эдийн засгийг бүхэлд нь сүйрүүлнэ гэж амлалаа. Үүнээс гадна Ирак ба Египетийн Ерөнхийлөгч нар Туркийн эсрэг хамтарсан бодлого хэрэгжүүлэх тухай утсаар ярьж тохиролцсон байна. Харин Туркийн Ерөнхийлөг Эрдоган үүний хариуд өөрийн улсыг "Энх тайвны эх үүсвэр" нэртэй байлдааны ажиллагааг Сирийн нутаг дээр явуулах хууль зүйн эрхтэй гэж мэдэгдэв. "Yeni Safak" сонинд ярилцлага өгөхдөө 1998 онд Аданд Сирийн Засгийн газартай байгуулсан гэрээний курдын салан тусгаарлагчдын эсрэг байлдааны ажиллагаа явуулах эрхтэй болсон гээд "Энэ гэрээ ёсоор Сирийн эрх баригчид нь Курдистаны ажилчны намын эсрэг арга хэмжээ авахгүй байгаа тохиолдолд манай цэргийнхэн алан хядагчдыг мөрдөн хөөх эрхтэй болсон" гэжээ. Мөн Сирийн агаарын орон зай нь АНУ-ын өмч биш болохоор Туркийн байлдааны нисэх онго ашиглах бүрэн эрхтэй гэжээ. Ийнхүү Турк нь ээлжит удаагаа АНУ-тай санал зөрөлдөж, бүс нутагт бие даасан бодлого явуулах чадвартай томоохон тоглогч гэдгээ харууллаа. Гэхдээ Эрдоган нь арваннэгдүгээр сарын 13-нд Вашингтон хотноо Трамптай уулзаж ярилцах боломж гарна гэдэгт найдаж байгаагаа мэдэгдсэн байна. Эрдоган нь Сирийн курдуудын эсрэг байлдааны ажиллагаа явуулах гэж байгаа талаар ОХУ-д мэдэгдэн, Путинтэй устаар ярьсан. Гэхдээ хамгийн гол нь Сирийн газар нутаг дээр байлдааны ажиллагаа явуулах гэж байгаа талаар Сирийн албан ёсны Засгийн газраас зөвшөөрөл огт аваагүй, асуугаа ч үгүй. Эрдоганыг шүүмжилсэн АНУ-аас эхлээд Европын холбоо, Их Британи, Ирак, Египет хүртэл бүх улс орны төрийн тэргүүнүүд Эрдоганыг тусгаар улсын газар нутаг дээр тодорхой нэг үндэстний эсрэг байлдааны ажиллагаа явуулан түрэмгийлэл үйлдэж буйг бус харин тэдэнтэй зөвшилцөлгүй, тэдний ашиг сонирхлыг авч үзсэнгүй гэж л шүүмжилж байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18