Н.ЦЭРЭНБАТ: УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧИЙГ НИЙСЛЭЛИЙН ӨРХҮҮДЭД НЭГ УДАА ҮНЭГҮЙ ОЛГОНО

О.Шүрэнцэцэг
2019/10/09

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

Тэрбээр мэдээлэл хийхээс өмнө угаарын хийнд хордож, амиа алдсан зургаан иргэний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэв. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад шат шатандаа аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаарын хийнд хордох тохиолдол гарсан. Тиймээс угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргалаа. Одоогийн байдлаар 25 мянган тонн шахмал түлшийг борлуулжээ. Түүхий нүүрсээс шахмал түлшинд шилжиж байгаа нь галлагаанд хувьсгал хийж байна гэсэн үг. Засгийн газар гаргасан шийдвэрээсээ буцахгүй. Иргэд маань стандартын зуух хэрэглэж, битүүмжлэлийг сайтар хангах шаардлагатай байгааг сүүлийн үед болсон ослууд харуулж байна. Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэн, иргэдэд олгохыг холбогдох албаныханд үүрэг өгсөн" гэв. Түүнчлэн сайжруулсан түлш нь стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд сар бүр шинжилгээ хийж байгаа хэмээн тэрбээр мөн мэдээллээ. Улаанбаатар хотод 196 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэж байгаа юм. Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг иргэдэд олгох санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны төсөв болон нийслэлийн төсөвт зохицуулалт хийж гаргахаар болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18