''УСНЫ НӨӨЦӨД УЧИРСАН ХОХИРЛЫГ ҮНЭЛЭХ, НӨХӨН ТӨЛБӨР ТООЦОХ АРГАЧЛАЛ''-ЫН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

О.Шүрэнцэцэг
2019/10/09

Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлалын тухай хэлэлцүүлэг БОАЖЯ-ны ХААН танхимд боллоо. Хэлэлцүүлгийг БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газраас зохион байгуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЦЕГ-ийн МБГ-ын Хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Сав газрын захиргаадын төлөөлөл, ШУА-ын Газар зүй, геоэкологийн хүрээлэн, аж ахуйн нэгжүүд, байгаль орчин үнэлгээний мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үндсэн чиг үүргийн хүрээнд Монгол орны ус, усан орчинтой холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор 2012 оны 5 дугаар сарын 17-нд шинэчлэгдэн батлагдсан Усны тухай хуулийн 10.1.6-д "усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал батлах" гэж заасан байдаг.

Манай орны тэргүүлэх чиглэл болсон уул уурхай, эрчим хүчний болон бусад улс орныг хөдөлгөх эдийн засгийн ач холбогдол бүхий одоо хэрэгжиж байгаа, болон хэрэгжих томоохон төслүүд нь усны нөөц тэр тусмаа гадаргын усны нөөц хязгаарлагдмал говь, тал хээрийн бүсэд байршиж байгаа нь усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, бодлого төлөвлөлтийг олон улсын жишгийн дагуу усны нөөцийн зүй зохистой ашиглах зайлшгүй шаардлага гарч буй аж.

Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх аргачлалд баримтлах зарчмуудын хувьд усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцохдоо усны нөөцийг хэрэглэх, ашиглах явцад хууль тогтоомжийг зөрчсөнийг илрүүлэх, уг зөрчлийг хяналт, шалгалтын үр дүн, бодит судалгаа, зориулалтын багаж, хэрэгслээр хийсэн хэмжилт судалгаа, шинжилгээний үндсэн дээр баримтаар тогтоох зарчмыг баримтлана. Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээ, түүнийг нөхөн сэргээхэд гарах бодит зардал, сэргээн босгох ажлын төсөвт өртгөөр тодорхойлж болно.

Монгол Улсын ус хэрэглээний дийлэнх буюу 80 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Энэхүү аргачлалаар газрын доорх усны нөөцөд учирч байгаа хохирлыг ямар зааг хязгаараар авч үзэх, хохирлыг хэрхэн үнэлж, аль тохиолдолд нөхөн төлбөр тооцох талаар тусгасан болно. Усны нөөцийг зохих шатны байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан, эсвэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, зориудаар хуурайшуулсны улмаас үүсэх хохирлыг усны нөөц хомсдуулснаас үүсэх хохирол гэж үзсэн талаар хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.

Энэхүү аргачлалыг боловсруулж гаргаснаар усны нөөцийн зүй зохистой ашиглалтыг ханган ажиллахад байгаль орчин, аялал жуулчлалын яам мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж, харьяалах нутаг дэвсгэртээ усны нөөцөд учирсан хохирлыг тооцон нөхөн төлүүлэн хяналт тавьж ажиллахаар санал нэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 13 минутын өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 17 минутын өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 34 минутын өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 1 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 4 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 4 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 5 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 5 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 5 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 22 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр