УЛСЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДЭД УЛИРЛЫН ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ ҮНЭГҮЙ ХИЙНЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/09

"Дархлаажуулалтын 10 хоног"-ийг "Томуугаас сэргийлье" уриан дор энэ сарын 4-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түлхүү хамруулахаар төлөвлөж байгаа юм.

Тухайлбал, нийслэлийн харьяа 233 цэцэрлэг, УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн нийт 87,130 хүүхэд, мөн асрамжийн зургаан төвийн 6,150 хүүхдийг улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна.

Түүнчлэн улирлын томуугийн эсрэг вакцины эхний ээлжийн дархлаажуулалтаар эрсдэлт бүлгийн нийт 4,600 хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн 6,010 ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулах юм.

Улирлын томуугийн дархлаажуулалтыг дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд хийнэ.

Мөн улирлын томуугийн эсрэг вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийн хувьд Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад өдөр бүр 8:30-14:30 цагийн хооронд очиж хийлгэх боломжтой бөгөөд нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй юм.

Вакцин хийлгэсний дараа хэсэг газар улайх, хавдах, өвдөх болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно. Харин ховор болон маш ховор тохиолдох урвал, хүндрэл илэрсэн тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 1 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18