ЭМИЙН БҮРТГЭЛД БҮРТГЭГДЭЭГҮЙ, ГАРАЛ ҮҮСЭЛ НЬ ТОДОРХОЙГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУРААЛАА

О.Шүрэнцэцэг
2019/10/09

Баянгол дүүрэгт байрлах Хосвансэмбэрүү ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй нь Испани улсад үйлдвэрлэсэн MCCM брэндийн "Артишок" нэртэй тарилгын эмээр үйлчилсэн зөрчил илэрч, ЗТХ-ийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, улсын байцаагчийн акт үйлдэн 540.000₮ бүтээгдэхүүнийг хураав. Мөн зөрчлийг давтан үйлдэхгүй байх талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлэн ажиллаж байна.

Тус тарилгын эмийг нийлүүлсэн СБД, Шангри-Ла-Молл худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй Үлэмж грийс ХХК нь эм импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр Буянт-Ухаа боомтоор тарилгын эмийг гоо сайхны бусад бүтээгдэхүүний нэршилээр /серум/ импортлосон, мөн дээрх брэндийн тарилгуудыг бусад арьс гоо заслын эмнэлгүүдээр нийлүүлсэн зэрэг зөрчил илэрснийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэхээр ажиллаж байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 2 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18