​КУРД БОСОГЧИД АМЕРИКИЙГ ''АР НУРУУНД ХУТГА ЗООЛОО'' ГЭЖ БУРУУТГАЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/09

АНУ –ын удирдлага Сирий нутаг дээр Туркийн зүгээс явуулах гэж байгаа байлдааны ажиллагааг дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд, ийм ажиллагаа явуулах газрын ойролцоох өөрийн хүчийг холдуулж байгаагаа аравдугаар сарын 7-нд албан ёсоор мэдэгдсэн. Туркийн армийнхан курдууд уламжлал ёсоор олноор амьдардаг бүс нутагт, курд босогчдын эсрэг ажиллагаа явуулахаар зэхэж байгаа нь нууц биш юм. Сири дэх салан курд салан тусгаарлагчид нь Турк улс дахь курд салан тусгаарлагчдын зэвсэгт бүлэглэлүүдтэй нягт холбоотой байдаг. Сири дэх уугуул газар нутгаа тусгаар улс болгохоор тэмцдэг курд үндэстний "Сирийн ардчилсан хүч"(SDF) нэртэй байгууллагаа нь Сири дэх курдууд уламжлал ёсоор амьдардаг нутгаас цэргээ гаргах тухай АНУ-ын шийдвэрийг "ар нуруунд хутга зоосон явдал" гэж буруутгасан тухай "Reuters" агентлаг мэдээлж байна. "SDF" бүлэглэлийн төлөөлөгч нь орон нутгийн ТВ сувагт ярилцлага өгөхдөө "Бүс нутагт Туркийн зүгээс ямар нэг цэргийн ажиллагаа хийлгүүлэхгүй гэж АНУ-ын зүгээс баталгаа өгч байсан. Гэтэл АНУ-ын хийсэн мэдэгдэл нь гэнэтийн зүйл боллоо, үүнийг SDF-ийн ар нуруунд хутга зоосон хэрэг гэж хэлж болох юм" гэжээ. Туркийн Ерөнхийлөгч РежэпТайипЭрдоган нь армиа Сирид ажиллагаа явуулах гэж байгааг мэдэгдээд "Курдын өөрийгөө хамгаалах отряд" (YPG), "Курдистаны ажилчны нам" (PKK) бүлэглэлд АНУ-ын зүгээс дэмжлэг өгч байгааг зүгээр хараад суухгүй гэсэн. Сирид салбан тусгаарлах ажил явуулдаг сирикурдуудын "Ардчилсан холбоо" (PYD), ба "Курдын өөрийгөө хамгаалах отряд" (YPG) бүлэглэлийг алан хядагч гэж тодорхойлдог. Харин хүнд байдалд орсон курд бүлэглэлүүд нь хамгаалалт хүсэн Москвад албан ёсоор хандаад байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18