​ХЯТАДЫН 28 КОМПАНИЙН ЭСРЭГ АВСАН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ НЭН ДАРУЙ ЦУЦЛАХЫГ ШААРДАВ

О.Шүрэнцэцэг
2019/10/09

БНХАУ-ын Шинжаан - Уйгарын өөртөө засах оронд үйл ажиллагаа явуулахдаа уугуул иргэдийн эрхийг зөрчсөн гэж АНУ-ын зүгээс Хятадын 28 компанийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдээд удаагүй байна. БНХАУ үүнтэй холбоотойгоор нэн даруй АНУ-д дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож байгаад эсэргүүцэл илэрхийлээд байсан юм.

Харин нэр гарсан 28 компанийн эсрэг хориг арга хэмжээг нэн даруй цуцлахыг шаардсан тухай БНХАУ-ын Худалдааны яам мэдээлсэн байна. Тус яам нь хориг арга хэмжээг нэн даруй цуцлаагүй тохиолдолд дотоод ашиг сонирхлоо хамгаалах үүднээс яаралтай арга хэмжээ авч эхлэхэд бэлэн гэдгээ анхааруулжээ. Мөн Вашингтоныг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон "хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй байхыг" шаарджээ.

2018 оны наймдугаар сарын сүүлээр НҮБ-ын Яс үндсээр ялгаварлан гадуурхахыг устгах хорооны шинжээчд нь Шинжаан – Уйгарын өөртөө засах оронд сая гаруй уйгар иргэдийг "техникийн мэргэжил олгох хүмүүжүүлэх лагерь" гэгч хорьж, тамлаж байгаа тухай мэдээлснээр энэ асуудал дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байгаа юм. НҮБ-ын шинжээчдийн энэхүү мэдэгдлийн хариуд БНХАУ-ын ГХЯ нь лалын шашинт уйгаруудыг олноор нь хүмүүжүүлэх лагерь гэгч хорьж байгаа тухай мэдээлэл бодит байдалд нийцэхгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Нэр гарсан лагериудад уйгар залуучуудад техникийн мэргэжил олгох, хятад хэлээр уншиж бичиж сургах, Хятадын хууль тогтоомжийг ойлгуулан таниулах гэсэн зөвхөн боловсрол олгоход анхаарч байгаа болохоос, яс үндэс, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхсан зүйл огт байхгүй гэж тайлбарлаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18