Д.ЦОГТБААТАРЫГ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/10/08

ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Донровын Цогтбаатарыг Улсын ерөнхий прокурорын хэрэг эрхлэх газрын дарга томилжээ. Д.Цогтбаатарын тухайд өнгөрсөн хугацаанд багагүй дуулиан тарьж байсан хурандаа цолтой нэгэн юм. Тухайлбал, Д.Цогтбаатар нарыг кино найруулагч Г.Бадамрагчаад эрүү шүүлт тулган, онц хүнд гэмт хэрэг хүлээлгэхээр оролдсон гэж прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдсэн юм. Харин Д.Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1-д зааснаар таван жил, 149.2-т зааснаар мөн хугацаагаар хорих ял оноосон. Үүнээс бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг нь 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэлтрүүлж, биечлэн эдлэх ялыг таван жил байхаар тогтоосон юм. Түүнийг ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлиан Леонардыг улсынхаа банкийг залилан их хэмжээний мөнгө аваад оргон Монголд орж ирэхэд нь сүрдүүлж эд хөрөнгийг нь авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Түүнчлэн иргэн Н.Наранбаярыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэн нэг жил тэнсэн харгалзах ял оноосон. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх уг хэргийг 2014 оны арванхоёрдугаар сарын 18-нд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байв. Найруулагч Г.Бадамрагчаа өөрт нь хилс хэрэг тулгаж эрүүдэн шүүсэн тухайд 2014 оны хоёрдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Цогтбаатар нь хэрэгт холбогдоод ТЕГ-аас халагдсан байна билээ. Би энэ ардчилсан нийгэмд нөгөө гучаад оны хэлмэгдүүлэлт яг хэвээрээ байгааг биеэр мэдэрч маш айсан. Энэ тухай яагаад ч дуугүй өнгөрч болохгүй гэж бодоод ярьж байна. Миний толгойд буу тулгаж байгаад байцаадаг байсан" гэж ярьж байв. Ярилцлагыг бүрэн эхээр нь https://t.co/yVmzEY2L6S уншина уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18