УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/10/07

УИХ-ын гишүүн Н.Учрал Монголын багш нарын өдрийг тохиолдуулж, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын хэмжээнд 803 ерөнхий боловсролын сургууль, 1435 цэцэрлэг, 86 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 94 их дээд сургуульд нийтдээ 90 мянган багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан нь манай улс багшийг дэмжих бие даасан хуультай болсон. Энэхүү хууль хэрэгжсэнээр багш нарын хөгжих дэвших боломж илүү өргөжих, нийгмийн асуудалд төрөөс илүүтэй дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн юм. УИХ-ын гишүүн, Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч Н.Учрал дээрх арга хэмжээнд хэлсэн үгэндээ "Монгол хүн дэлхийн дэвжээнд өрсөлдөх боломжийг бий болгох, хойч үедээ замыг нь засаж өгөх, олон сайхан залуучуудыг ирээдүйн замд нь хөтлөх юмсан гэсэн гал эрмэлзлээр ажиллаж байна. Өнөөдөр УИХ-д байгаа дөрвөн жилд, ирээдүйдээ оюуны хөрөнгө оруулалт хийх томоохон ажлуудыг хийж хэрэгжүүж, санаачилж 2016 оноос эхлээд жил бүр багш нартаа ажлаа тайлагнаж байна. 2015 оноос эхлэн Монголын залуу багш нарын холбоог тэргүүлснээсээ хойш жил бүр "Оюуны элч" оны шилдэг багш тодруулах ёслолын ажиллагаа, "1000 багшийн уулзалт" "Нийслэлийн залуу багш нарын зөвлөгөөн" Засгийн газартай хамтран ажлыг хэсгийг нь ахалж "Монголын багш нарын хурал"-ийг амжилттай зохион байгуулж багш нартай холбоотой олон асуудлыг шийдвэрлэсэн. Багш нарт олгогддог байсан нэмэлт урамшуулал, ирэх оны төсөвт бүх багш нарт нотебүүк, комьютер олгох ажлыг санаачилсан, Монгол багш нарт зориулж Багшийн хөгжлийг дэмжих хуулийг батлан гаргасан. Ингэснээр Багшийнхаа хөгжлийг хуулиар хамгаалсан зургаа дахь орон боллоо. Цаашдаа Монголын Багш нарын холбоо өөрсдийнхөө асуудлыг шийддэг болох асуудлыг энэ парламентийн түүхэнд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна" гэсэн юм. Арга хэмжээний үеэр БСШУСЯ болон Нийслэлийн боловсролын газрын шагнал, УИХ-ын гишүүний хүндэт өргөмжлөлөөр шилдэг багш нар шагнагдлаа. Уулзалтад хүрэлцсэн ирсэн багш нараас долоон азтанг тодруулсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн гавъяат багш нарт хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн хувьд гурван ээлжээр хичээллэх асуудал бүрэн шийдэгдэж, тус дүүргийн бүх сургуулиуд хоёр ээлжээр хичээллэж байна. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд шинээр ашиглалтад орж буй 143 дугаар сургуульд УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашдаа тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудад Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 2 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18