ЭМГЭНЭЛ

О.Шүрэнцэцэг
2019/10/05

ЭМГЭНЭЛ

БААСАНЖАВЫН ОРОЛЗОД

/1985-2019/

Бидний хайрт нөхөр, эрхэм дотны анд Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч, Тайжи овогт Баасанжавын Оролзод 2019 оны аравдугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Б.Оролзод нь 1985 оны долоодугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төржээ. Бага балчир насаа малчин, нүүдэлчин амьдрал дунд өнгөрүүлж, 1993-2001 онд төрөлх Өндөрширээт сумынхаа 8 жилийн дунд сургууль, 2001-2003 онд Лүн сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн юм. Улмаар 2003-2007 онд Улаанбаатар хотод Их Монгол дээд сургуулийг Утга Зохиолын Ажилтан, сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, 2011 онд Монголын Сэтгүүл зүйн академийг Радио сэтгүүл зүй, 2012 онд Улс төр, менежментийн академийг Төрийн удирдлага, захиргааны мэргэшлийн чиглэлээр суралцан төгссөн юм.
Баасанжавын Оролзод нь оюутан ахуй цагаасаа нийгэм, утга зохиолын амьдралд идэвхитэй оролцож, оюутны байгууллагуудын удирдах ажилд сонгогдож, оюутан залуусын эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байсан билээ. Эрхэм нөхөр минь 2007 оноос өдөр тутмын "Өглөөний сонин"-д сэтгүүлч, "Монголын жигүүртэн амьтдыг хамгаалах нийгэмлэг"-ийн тэргүүн, "Шинэ Монгол" радиод сэтгүүлчээр ажиллаж байгаад төрөлх Төв аймгийн Өндөрширээт сумандаа очиж 2012-2016 онуудад сумын Засаг даргын орлогч, 2016 оноос сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албыг нэр төртэй хашиж байлаа.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзод нь "Шүлэгтэй навчис" /2009/, "Ширээтийн суурин" /2017/ зэрэг яруу найргийн ном хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон төдийгүй "Тогоруутай нуур", "Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна" тэргүүт олон дууны уран бүтээл нь Монгол түмний сэтгэлд хоногшсон билээ.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзод нь хүүхэд ахуй цагаасаа шүлэг, яруу найрагт шимтэн дурлаж, Улсын хэмжээний яруу найргийн олон наадамд амжилттай оролцож, түрүүлж, айрагдаж байснаас "Алтан үзэг" яруу найргийн наадмын хошой тэргүүн байр, "Молор-Эрдэнэ" яруу найргийн наадмын тэргүүн байр, хайрын шүлгийн "Цагаан-Уул" яруу найргийн наадмын тэргүүн байр, "Орхоны уянга" яруу найргийн наадмын тэргүүн байр, "Тусгаар тогтнолын цом" яруу найргийн наадмын тэргүүн шагналуудыг тус тус хүртэж, сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог "Ган үзэгтэн" шагналыг гардаж байлаа.
Тэрээр 2010 онд "Шүлэгтэй навчис" номоороо Гомбын Сэр-Одын шагнал, 2018 онд "Ширээтийн суурин" номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналыг хүртсэн шинэ үеийн шилдэг яруу найрагчдын нэг байв.
Эрхэм дотны нөхөр, уран бүтээлийн анд Баасанжавын Оролзод минь орчлонд богино хугацаагаар ирээд буцсан ч түүний үзэл санаа, үйл хэрэг, эгэл даруу төрх, элгэмсэг нандин зан чанар, бусдын төлөө гэсэн чин халуун сэтгэл нь бид бүхний зүрх сэтгэлд үеийн үед дурсагдаж, шүлэг, яруу найргийн шилдэг бүтээлүүд нь цагийн цагт Монгол түмний зүрх сэтгэлд эгшиглэсээр байх болно.

ҮЗЭГ НЭГТ АНД НӨХӨД НЬ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18