​ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ЗЭЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ЗЭЭЛ ОЛГОСОН БАРИМТЫГ АТГ, ЭЦГ-Т ШАЛГАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/10/03

Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганаар хийж эхлээд байна. Байнгын хорооны хуралдаан бүрт байнгын хороодын харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаар Үндэсний аудитын газраас танилцуулж байгаа юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд Ерөнхий аудиторын орлогч С.Бүрэнбат танилцуулга өчигдөр танилцуулга хийхдээ Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 2018 оны аудитын тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан тухайгаа дурьдав. Үндэсний аудитын газар сайд нарын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас ганцхан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд дүгнэлт гаргахаас цааргалсан байна. Учир нь тус сангийн 2012 оноос хойш олгосон зээлийн сонгон шалгаруулалт болон зээлийн эргэн төлөлттэй холбоотой баримт материалуудыг Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа, мөн тус сангийн 2018 оны санхүүгийн тайланд 2.9 тэрбум төгрөгийн тооцоо нийлсэн актыг баталгаажуулаагүй зэрэг үндэслэлээр дүгнэлт өгөхөөс татгалзсан байна. Энэ талаараа тус газраас санхүүгийн тайланд нөлөөлөхүйц хангалттай ба зохистой нотлох зүйл байж байж дүгнэлт гаргадаг. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн тайланд дүгнэлт гаргахад ийм бололцоо байгаагүй гэж тайлбарласан юм

Н.ӨНӨРЦЭЦЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 19 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18