Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг илрүүлэв. Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын иргэн Г нь өөрийн жолоодож явсан "Истана" маркийн суудлын автомашины зорчигчийн хэсэгт 75 шуудай буюу нийт 736.9 кг дэрвэгэр жиргэрүүгийн хатаасан үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ.
Улсын хилээр оруулах, гаргах, дамжуулан өнгөрүүлэхийг хориглосон барааны жагсаалтыг Дараах холбоосоор орж үзээрэй.
http://customs.gov.mn/2014-03-25-01-15-56
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна